Сургалт Швед улсын Лундын их сургуульд 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 5 дугаар сарын 6-ны хооронд болов. Сургалтад ШУТИС, БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын докторант Ч.Наранцацрал, ХАСК мэргэжлийн хөтөлбөрийн 4 дүгээр курсын оюутан З.Сайнсанаа, 3 дугаар курсын оюутан Б.Билгүүн нар хамрагдлаа. Сургалтаар барилгын хашлага бүтээцийн чийгийн горимыг загварчлах WUFI, болон нарны PV хавтан сонгох тооцооллын SAM программуудтай танилцаж, ашиглаж сурав.
Лундын их сургуулиас оюутнуудад хаших бүтээцийн чийгийн горимыг загварчлах WUFI программыг ашиглах 1 сарын эрхийг олгосон. Ингэснээр оюутнууд сургалтын явцад олж авсан мэдлэгээ батжуулах, программыг судалгааны ажилдаа ашиглах боломжийг олгож байгаа юм.
“ASIA BRICOM 2023” буюу Азийн Ган Гүүрийн тэмцээнд манай сургуулийн баг нийлбэр дүнгээр ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ
“Advanced Curriculum on Energy Efficient Buildings in Extreme Continental and Sunny Climate (CEBEC)” төслийн 19 дэх удаагийн консорциум уулзалт Швед улсад зохион байгуулагдлаа.
Барилга, Архитектурын сургууль нь Италийн Инноваци, Хөгжлийн Судалгааны Хүрээлэн (IRISS) болон Неаполь Федерико II Их сургуультай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ
ШУТИС-БАС-Инженерийн байгууламжийн Салбарын Авто зам, Гүүр, Усны барилга байгууламж мэргэжлээр төгсөгч болон ажил олгогчдын өдөрлөг 2023 оны 6 сарын 9 – ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
“Төмөрбетоны аян-2023”