ИБС-Түүхэн товчоон
- 1964 МУИС – ийн бүрэлдэхүүн инженерийн факультетийг 2 салгаж Барилгын инженер ба Политехникийн факультет болгон зохион байгуулж, БИФ-ийн харъяа Барилгын үйлдвэрлэл тэнхимийн Сантехникийн инженер салбарыг үүсгэн нээж 25 оюутан элсүүлэн суралцуулснаар эх орондоо усны барилга ба сантехникийн инженер бэлтгэж эхэлсэн.
- 1969 МУИС-ийн харьяанд Политехникийн дээд сургууль байгуулагдсанаар Барилгын инженерийн факультетын харъяанд анх Гидравлик, ус хангамж, усжуулалтын тэнхим байгуулагдаж гидротехник ба сантехникийн салбарын сургалтыг хариуцан явуулах болсон.
- 1972 Хөдөөгийн төв суурин болон бэлчээрийн ус хангамжийг сайжруулах, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, барилгын салбар хурдацтай хөгжих болсонтой холбогдуулан инженер гидротехникчдийг гидромелиораци, хөдөө аж ахуйн усан хангамж, усжуулалт гэсэн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж эхэлсэн.
- 1976 МУИС-ийн Ректорын тушаалаар Барилгын инженерийн факультетын Барилга-Архитектурын факультет, Сантехник-Гидро инженерийн факультет болгон зохион байгуулсан.
- 1990 ТИС-ийн бүрэлдэхүүнд Авто замын барилгын мэргэжлээр түргэвчилсэн хөтөлбөрөөр оюутан элсүүлж сургаж эхэлсэн түүхтэй.
- 1996 Авто замын барилга мэргэжлийн багш нарыг усны барилга байгууламжийн мэргэжлийнхтэй нэгтгэснээр Авто зам, усны барилга байгууламжийн тэнхим байгуулагдаж, Авто замын барилга, Усан цахилгаан станцын барилга, Гидро инженерийн мэргэжлийн сургалтыг хариуцан эрхлэх болсон байна.
- 1999 Авто зам, барилгын үйлдвэрлэлийн тэнхим болж Авто замын барилга, Барилгын эдийн засаг, менежментийн мэргэжлийн сургалтыг эрхлэн явуулах болов.
- 2002 Авто зам, барилгын үйлдвэрлэлийн тэнхимийг “Авто замын барилга” ба “Барилгын технологи, менежмент” гэсэн профессорын хоёр баг болгон зохион байгуулж, БИС-ийн “Авто зам, барилгын технологийн салбар”-т харьяалал байв.
- 2003 Авто замын мэргэжлээс салбарлуулан 3-р курсийн зарим оюутнаар групп бүрдүүлж гүүрийн мэргэжлээр бакалаврын сургалт явуулж эхлэсэн.
- 2009 Сургуулийн хөрөнгө оруулалтаар Авто замын материал судлалын лабораторийг шинээр байгуулж ашиглалтанд оруулсан.
- 2012 Сургуулийн хөрөнгө орулалтаар Авто замын чанарын хяналт, шинжилгээний лаборатори байгуулсан.
- 2012 БШУЯамны шийдвэрээр Авто замын барилга мэргэжлээр эчнээ сургалт явуулж эхлээд одоогоор дөрвөн төгсөлт зохион байгуулсан.
- 2019 БАС-ийн хөрөнгө оруулалтаар “Авто зам, гүүрийн виртуал загварчлал, симуляцийн лаборатори” байгуулж өөрийн мэргэжлийн оюутнуудад төдийгүй зам, гүүр, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын инженер техникийн ажилчдад AutoCad, Civil3D программуудын сургалтыг явуулж байна.
- 2021 Бүтцийн өөрчлөлтөөр Усны барилга байгууламж, Авто замын барилга, Гүүрийн барилга” мэргэжлүүд нэгдэж Инженерийн байгууламжийн салбар болсон.