Манай салбар нь дор дурдсан бакалавр, магистр, докторын түвшний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг. Үүнд:
Бакалаврын сургалтын хөтөлбөр:
- Халаалт, агаар сэлгэлт кондиционер
- Усан хангамж, ариутгах татуургын инженерчлэл
- Хаягдал боловсруулах технологи
- Сантехникийн инженерчлэл
Магистрын сургалтын хөтөлбөр:
- Халаалт, агаар сэлгэлт
- Ус хангамж, ус цэвэрлэгээ
- Хаягдал боловсруулах технологи
- Сантехник, инженерийн байгууламж
- Хүрээлэн буй орчны инженер
Докторын сургалтын хөтөлбөр:
- Халаалт, агаар сэлгэлт
- Ус хангамж, ус цэвэрлэгээ
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРИЙН хөтөлбөрийн сургалтын зорилго:
Улс орныхоо хөгжлийг хангах, хүрээлэн буй орчинд ээлтэй судалгаа, төсөл боловсруулах судлаач, инновац бий болгох мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРИЙН хөтөлбөрийн сургалтын зорилтууд:
- Төгсөгч нь инженерийн байгууламжийн зураг төсөл, угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбарт инженерээр дадлагажсан байна.
- Төгсөгч нь мэргэшсэн инженерийн зэрэг горилох, ахисан түвшний боловсрол эзэмшихийг зорьдог болсон байна.
- Төгсөгч нь салбартаа хэрэгжиж байгаа төслийг удирдан төлөвлөж, хэрэгжүүлж чаддаг болсон байна.
- Төгсөгч нь ажлын байранд, мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ мэргэжлийн болон ёс суртахууны хувьд манлайлагч болсон байна.
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРИЙН хөтөлбөрийн суралцахуйн үр дүн :
- Математик, физик бусад суурь шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж, инженерийн чиглэлийн асуудал шийдвэрлэхэд хэрэглэх чадвартай болсон байх болно.
- Ус цэвэрлэгээ, дулаан техник ба дулаан шилжилт, материалын бүтэц, хий шингэн, хөрс, барилга хот төлөвлөлт, техник, зураг зүйн онолын суурь мэдлэг эзэмшиж, инженерийн чиглэлийн асуудал шийдвэрлэхэд хэрэглэх чадвартай болсон байх болно.
- УХАТ, ХАСК, ХБТ, СИБ мэргэжлийн инженерийн түвшний мэдлэг эзэмшиж, инженерийн чиглэлийн асуудал шийдвэрлэхэд хэрэглэх чадвартай болсон байх болно.
- Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвартай болсон байх болно.
- Туршилт, судалгаа хийх, мэдлэг бүтээх чадвартай болсон байх болно.
- Системтэйгээр сэтгэн бодох чадвартай болсон байх болно.
- Өөртөө болон ажилдаа шүүмжлэлтэй ханддаг, байнга суралцах чадвартай болсон байх болно.
- Ёс зүйтэй, шударга зарчимч, үүрэг хариуцлагаа ухамсарлах чадвартай болсон байх болно.
- Багаар ажиллах чадвартай болсон байх болно.
- Харилцааны ур чадвартай болсон байх болно.
- Гадаад хэлээр харилцах чадвартай болсон байх болно.
- Инженерийн шийдэл нь гадаад орчин, нийгэм ба хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвартай болсон байх болно.
- Инженерийн шийдэл нь байгууллага, бизнесийн орчноос хэрхэн хамааралтайг ойлгох чадвартай болсон байх болно.
- Асуудлыг инженерчлэлийн систем ба менежментийн өргөн хүрээнд сэтгэж шинэ шийдэл, санаа гаргах чадвартай болсон байх болно.
- Шинэ шийдэл, санааг зохиомжлох, төлөвлөх, загварчлах чадвартай болсон байх болно.
- Шинэ шийдэл, санааг хэрэгжүүлэх чадвартай болсон байх болно.
- Шинэ шийдэл, санааг хэрэглэх, үнэлэх чадвартай болсон байх болно.
- Байгууллагадаа болон инженерчлэлийн ажилд манлайлах чадвартай болсон байх болно.
Өнөөгийн байдлаар ХАС, УХУЦ, ХБТ мэргэжлийн 400 гаруй оюутантай, 20 гаруй магистрант, 10 гаруй докторант, 13 багш, 1 сургалтын мастер, 1 эрхлэгчийн туслах ажилтан, эрдэм шинжилгээ судалгааны 2 төв, 3 лабораторитой үйл ажиллагаагаа явуулж байна.
2020 оны байдлаар ХАС, УХУЦ, СИБ, ХБТ мэргэжлээр нийт 1700 гаруй бакалавр, 70 гаруй магистр, 5 доктор төгсөөд байна.