Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал

2023-2024 оны хичээлийн жилд зохион байгуулагдах магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж

ШУТИС. БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ 

Барилга Архитектурын Сургуулийн магистр, доктор оюутнуудын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдана.

 

Зохион байгуулагч: Барилга Архитектурын Сургууль-Эрдэм шинжилгээний алба

 

Зорилго: Залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин урамшуулах, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, зөвлөгөө авах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд танилцуулах, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд оршино.

Хурлын өгүүлэлд тавих шаардлага:

  1. Нийгэм болон мэргэжлийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдсэн байх
  2. Судалгааны зорилго, арга аргачлал, ашигласан өгөгдөл, үр дүн, дүгнэлтүүд тодорхой байх
  3. Нийгэм, шинжлэх ухаан, эдийн засгийн үр ашгийг тодорхой тусгасан байх
  4. Судалгааны өгүүлэлд гадаад, дотоодын олон эх сурвалж ашигласан бөгөөд зохиогчийн эрх зөрчилгүй байх
  5. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих шинэ зааврын дагуу бичигдсэн байх https://research.must.edu.mn/page/104

 

Өгүүлэл хүлээн авах систем: БАС-ийн магистр, докторын эрдэм шинжилгээний хурлын өгүүллийг

 

Хугацаа, шалгаруулалт:

 

Өгүүлэл хүлээн авах хугацаа:

2023 оны 12 дугаар сарын 04-өөс 2024 оны 01 дүгээр сарын 26 хүртэл хүлээн авна.

Өгүүлэлд хянан магадалгаа хийх:

2024 оны 01 дугаар сарын 26 -аас 2024 оны 02 дүгээр сарын 09 хүртэл

Өгүүлэлд засвар хийх:

2024 оны 02 дүгээр сарын 09 -ээс 2024 оны 03 дугаар сарын 01 хүртэл

Илтгэл хэлэлцүүлэх өгүүллийг шалгаруулах:

БАС-ийн магистр, докторантын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэхээр шалгарсан өгүүллүүдийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэнэ.

Илтгэл хэлэлцүүлэх:

БАС-ийн эрдэм шинжилгээний хурал 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр болно.

 

Уралдааны шагнал:

            Магистр оюутан:

I байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал

II байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал

III байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал

            Доктор оюутан:

I байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал

II байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал

III байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал

 

ШУТИС. Барилга Архитектурын Сургууль.

Эрдэм шинжилгээний алба