ИБС-Сургалтын орчин

Авто замын мэргэжлийн багш нар салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийн оролцоотойгоор  “Авто замын төсөллөлт” (2003), “Геоэкологи” (2004), ”Авто замын засвар арчлалт” (2005), "Зам барилгын ажлын технологи" (2007),"Зам барилгын ажлын зохион байгуулалт" (2007) зэрэг тулгуур сурах бичгүүдийг бичиж хэвлүүлсний зэрэгцээ "Асфальтбетон хучилтын гарын авлага", “Автозам төсөллөлт-I”, “Модон гүүр”, “Гүүр, замын байгууламж”, “Битумэн гадаргуун боловсруулалт бүхий хучлагатай орон нутгийн зам барих гарын авлага”, “Барилгын мэргэжлийн хэлний хураангуй толь”, “Гүүрэн гармын тооцоо“, “Авто замын материалын лабораторийн заавар”  2018 онд, “Гүүрэнд нарийвчилсан үзлэг оношилгоо хийх заавар”, “Төмөрбетон гүүрний ашиглалт” зэрэг салбарын оюутан, мэргэжилтнүүдэд  зориулсан гарын авлага 2019 онд боловсруулан хэвлүүлсэн.

 

“Зам-барилгын материал судлал” сурах бичгийн I ба II дэвтэр (2005), “Төмөр бетон гүүрний тооцоо” зэрэг шилдэг сурах бичгийг эх хэл дээрээ ашиглаж байна. Сургуулиас нийтдээ 30 шахам сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Авто замын материал судлалын лабораторийн эхний ээлжийг 2005-2006 оны хичээлийн жилд, 2 дахь ээлжийг 2009 оны 1-р сард ашиглалтад оруулав. Уг лаборатори нь авто замын ул хөрс, далан, суурь, хучилтын материалын иж бүрэн шинжилгээг олон улсын стандартын дагуу хийх хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон юм. 

Авто зам гүүрийн Виртуал загварчлал, симуляцийн лаборатори

/Сургалт-судалгааны лаборатори/

Автозамын мэргэжлийн кабинет болох ШУТИС-ийн 2-р байрны 611 тоот өрөөг 2014 онд “Аварга Зам” ХХК 13 сая төгрөгийн сая төгрөгийн хандиваар “Аварга Зам” ХХК-ийн нэрэмжит кабинет болгон тохижуулсан. 2019 онд Барилга Архитектурын Сургууль 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Авто зам, Гүүрийн “Виртуал загварчлал, симуляцийн лаборатори”-ийг байгуулсан. Одоогоор лаборатори нь Авто зам, Гүүрийн тооцоо, загварчлал, симуляцийн Autodesk болон Indorsoft - н программын албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байна. Цаашид геотехник хөрсний тооцоо, загварчлалын Plaxis, Geostudio, замын хөдөлгөөн зохион байгуулалтын загварчлал, симуляцийн Vissim, Strada, Гүүрийн тооцоо, загварчлалын

Midas Civil, ANSYS FEM, SofisTik зэрэг программуудыг албан ёсны эрхтэйгээр сургалтад нэвтрүүлэхээр төлөвлөж байна

 

Авто замын материал судлалын лаборатори

Замын далан, суурь, хучилтын материалын иж бүрэн шинжилгээг  улсын стандарт, техникийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэн, Авто замын салбарын бакалавр, магистр, доктор оюутнуудыг, мөн түүнчлэн инженер, техникийн мэргэжилтэнг дадлагажуулан бэлтгэхэд бидний үйл ажиллагаа чиглэгддэг.

 

Спорт заал

ШУТИС-ийн захиргаа улсын төсвийн 120.0 сая төгрөгийн санхүүжилтээр 2021-2022 оны хичээлийн жилд спортын төв заалаа засварлан шинэчлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Заал нь сагсан бөмбөгийн шийд, 24 секундын болон тоглолтын электрон цаг, волейболын тулгуур шон, онооны электрон самбар зэрэг нэмэлт тоног төхөөрөмжүүдийг суурилуулснаар  өндөр зэрэглэлийн уралдаан, тэмцээн зохион явуулах боломжтой. Оюутан залуусын хичээл сургалт, шигшээ багийн тамирчдын бэлтгэл, сургуулалт хийх таатай орчинг бүрдүүлж өгсөн байдаг.