БИС - Сургалтын орчин

Одоо тус салбарын бүрэлдэхүүнд Байгууламжийн сорил, шинжилгээний, Хөрсний механикийн, Метал бүтээцийн, Зураг төслийн автоматжуулалтын лабораториуд, Барилгын мэргэжлийн сургалтын Горхийн ам, Хэрлэн голын хөвөөн дэхь дадлагын полигон зэрэг сургалтын баазуудаас гадна, Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төв, Геотехникийн судалгааны төв, “Автодеск”-ийн эрх бүхий сургалтын төв, Хөрсний механик, динамикийн судалгааны профессорын баг зэрэг сургалт, эрдэм шинжилгээний туслах нэгжүүд харьяалагдаж сургалт, судалгаанд туслах үйлчилгээг эрхлэн ажиллаж байна.

Ном, сурах бичиг:

 

Лабораториуд:

Хөрсний механикийн лаборатори

Монгол орны инженер геологийн төвөгтэй нөхцөлд барилга, автозамын ул хөрсний шинжилгээ хийх, барилга, байгууламжийн эвдрэл гэмтлийг оношлох, дүгнэлт гаргах, сэргээх, засварлах, зураг төсөл зохиох, зөвөлгөө өгөх, шинэ техник технологи нэвтрүүлэх зорилготой.

Байгууламжийн сорил, шинжилгээний лабортари

Байгууламжийн сорил шинжилгээний итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу Барилга байгууламжийн  бүтээцийн сорилт, туршилт, шинжилгээ хийж гэрээт ажил гүйцэтгэхээс гадна барилгын бүтээцийн бодит болон загвар дээрх туршилт судалгаа, орон нутгийн материалаар хийсэн бүтээцийн физик механик шинж чанарын судалгаа, шинэ бетоны чанарын шинжилгээ зэрэг туршилт судалгааг олон улсын стандартын түвшинд хийх зорилготой.

Зураг төслийн автоматжуулалтын лаборатори

1993 онд Эрдэнэт үйлдвэрийн хандиваар    1993 онд байгуулагдаж, 1995 онд JIKA –н тусламжаар 5ш SIEMINS брэндийн компьютерээр өргөтгөсөн. Энэ үеэс оюутнуудад AUTOCAD, LIRA зэрэг програмуудыг зааж эхэлсэн. Одоогоор тус лабоараторид Барилгын тооцооны програм, Барилгын төслийн загварчлал, Архитектурын 3-н хэмжээст загварчлал зэрэг мэргэжлийн хичээлүүд орж байна. Одоогоор өндөр хүчин чадал бүхий нийт 26 компьютертай үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Тус лаборатори нь мэргэжлийн програмууд дээр ажиллах, судалгаа шинжилгээ хийх арга барил дадлыг бакалавр, магистр, доктор оюутан, залуу багш нарт эзэмшүүлэх зорилготой.

Метал бүтээцийн лаборатори

БАС-ийн Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, Бүтээц эдлэлийн технологийн инженер, Автозамын барилгын инженер болон бусад инженерийн ангиудад металын химийн болон механик шинж чанар тодорхойлох, гагнуурын технологи болон гагнуурын оёдлын бат бэх, согог тодорхойлох лабораторийн хичээлийг явуулах ба итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу сорилт, туршилт, шинжилгээ хийж гэрээт ажил гүйцэтгэх зорилготой.

Барилгын процессын технологийн лаборатори

Барилгын инженер мэргэжлийг эзэмшиж буй бакалаврын оюутнууд "Барилгын процессын технологи" хичээлийг судлах хүрээнд мужаан, өрөг, шавардлага, арматур, бетон, будаг, хавтанцар наах зэрэг барилгын нэр төрлийн ажлуудыг гүйцэтгэх технологийг өөрийн гараар хийж гүйцэтгэх боломжийг энэ лаборатори олгох зорилготой.
Барилгын материалын лаборатори:
Барилгын  материал, бүтээц эдлэл болон эрдэс түүхий эдийн физик-механик шинж чанарын  бүрэн  шинжилгээ,  бетоны зохистой найрлага, хүйтэн тэсвэрлэлт, суулт ба хөөлт, арматурын суналт, гулзайлт, тасралтын бат бэх зэрэг  шинжилгээг  хийхийн  зэрэгцээ  төрөл бүрийн туршилт, судалгааг гүйцэтгэх зорилготой.