2022-2023 оны хичээлийн жилд зохион байгуулагдах бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж
ШУТИС. БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
Барилга Архитектурын Сургуулийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний (ЭШ) хурал 2022 оны 10 дугаар сарын 21-с 2023 оны 03-р сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Зохион байгуулагч:
Барилга Архитектурын Сургууль-Эрдэм шинжилгээний алба
Барилгын Инженерийн салбар
Архитектурын салбар
Хүрээлэн буй орчны инженерийн салбар
Инженерийн байгууламжийн салбар
Зорилго: Оюутан залуусын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, онолын мэдлэгийг бататгах, техник сэтгэлгээг хөгжүүлэх замаар бүтээгч инженер, мэргэжилтнийг бэлтгэхэд ЭШ-ний хурлын зорилго оршино.
Илтгэл, өгүүлэлд тавигдах шаардлага:
- Шинэ санаа, шинэлэг шийдэл
- Хэрэглээнд нэвтрүүлэх боломж, ач холбогдол
- Судалгаа, туршилтад суурилсан үр дүн
- Эдийн засгийн үр ашиг
- Багийн хамтын ажиллагаа
- Илтгэх ур чадвар
- Эрдэм шинжилгээний өгүүлэл нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу бичигдсэн байх (https://www.must.edu.mn/mn/esh_oguulel_zaavar/)
Хугацаа, шалгаруулалт:
Эрдэм шинжилгээний хурал нь 2 үе шаттай явагдана.
I шат: Салбарын бакалавр оюутны ЭШ хурал. Салбар тус бүр оролцох өгүүллийг 2023 оны 2 сарын 16-ны дотор хүлээн авч хянан магадлагаа хийнэ. Салбарын ЭШ-ний хурлыг 2023 оны 3-р сарын 03-ны дотор зохион байгуулна. Салбар тус бүр шалгарсан 3 илтгэл өгүүллийг 2023 оны 3-р сарын 7-ны дотор ЭШ-ний албанд ирүүлнэ. Салбараас шалгарсан 3 баг судалгааны ажлаа гүйцэтгэсэн талаар танилцуулга видео шторкыг бэлтгэн 2023 оны 3-р сарын 7-ны дотор ЭШ-ний албанд ирүүлнэ.
II шат: БАС-ийн бакалавр оюутны ЭШ хурал. БАС-ийн 2022-2023 оны бакалаврын шилдэг ЭШ-ний илтгэлийн шалгаруулалт 2022 оны 03-р сарын 14-ний өдөр зохион байгуулагдана. Шалгарсан илтгэлийг ШУТИС-ийн "Эрдмийн XXII чуулган"-д оролцуулна.
Шагнал: II шатнаас шалгарсан ЭШ шилдэг илтгэлийг дараах байдлаар шагнаж урамшуулна.
I байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал
II байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал
III байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал
Шилдэг ЭШ-ний видео танилцуулгын шагнал
ШУТИС. Барилга Архитектурын Сургууль
Эрдэм шинжилгээний алба