ИЗЗТ-Сургалтын орчин

Ном, сурах бичиг:

Лабораториуд:

 

Орчин үед зураг төслийн ажлыг гараар гүйцэтгэдэг цаг өнгөрч хүчин чадал өндөр компьютер, гүйцэтгэл сайн программ хангамж ашиглах болсон. Энэ шаардлагад нийцүүлэн зурагзүйн хичээлийг программ программ хангамж ашиглан заах сургалтын эхлэл болгон  2006 онд  энэхүү компьютерийн лабораторыг байгуулсан бөгөөд цаашид үе шаттайгаар лабораторын тоог нэмэгдүүлж зурагзүйн бүх хичээлийг техникийн зургийн программ ашиглан заах болно. 2017онд  31ш Dell брэндийн компьютерээр өргөтгөсөн. 2005оноос оюутнуудад Уул уурхайн сургууль, Геологийн сургууль, Эрчим хүчний инженерийн сургууль, Барилгийн инженер, архитектурын сургуулийн оюутнуудад Инженерийн зургийн автоматжуулалт хичээлийг зааж эхэлсэн. Одоогоор өндөр хүчин чадал бүхий нийт 31 компьютертэй үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Тус лабораторит бакалаврын сургалтын “Инженерийн зургийн автоматжуулалт”, “Архитектурын 3-н хэмжээст загварчлал” хичээл орохоос гадна, багш нарын мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх сургалт, оюутны сайн дурын клуб ажиллаж Solid works, AUTOCAD, Revit, Photoshop программын сургалт явагддаг.