ИЗЗТ-Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

Манай багш нар боловсрол судлал, техник технологийн дараах чиглэлээр судалгааны ажил хийж байна.

  • Боловсролын үнэлгээ;
  • Хотын авто тээврийн хөдөлгөөн хүрээлэн буй орчинд нөлөөлөх;
  • Агаарын битүү сэлгэлттэй хатаалтад байгалийн хүйтэн ашиглах боломж;
  • Оюутны орон зайн төсөөлөх чадвар хөгжүүлэх аргазүйн асуудал;
  • Зам тээврийн ослын шинжилгээнд тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох арга зүй;
  • Адууны өөхнөөс омега 3 ялгах судалгаа;
  • Идэвхитэй сургалтын аргыг онлайн орчинд хөгжүүлэх аргазүй;

Тус тэнхимийн багш нь 4 удаа ШУТИС-ийн эрдэм шинжилгээний эмхэтгэлийн дугаар авч өөрсдийн багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа хэвлэн нийтлүүлж байсан.

“АРХИТЕКТУР, ИНЖЕНЕРИЙН ЗУРАГЗҮЙН СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ” эрдэм шинжилгээний хуралд зориулсан тусгай дугаар

Энэхүү эмхэтгэл нь инженерийн зурагзүй, архитектур, цахим сургалт, барилга ба бусад гэсэн 4 бүлэгт нийт 40 өгүүлэл нийтлэгдсэн. Хянасан: Доктор (PH.D) Х. Тамир Эмхэтгэсэн: Ахлах багш Н. Чулуунбаатар 2013 он №07/123 ISSN 1560-8794

“АРХИТЕКТУР, ИНЖЕНЕРИЙН ЗУРАГЗҮЙН СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ” эрдэм шинжилгээний хуралд зориулсан тусгай дугаар

Энэхүү эмхэтгэлд инженерийн зурагзүй, архитектур, цахим сургалт гэсэн 3 бүлэгт нийт 33 өгүүлэл нийтлэгдсэн. Хянасан: Доктор (PH.D) Х. Тамир 2014 он №08/141 ISSN 1560-8794

“МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ” эрдэм шинжилгээний хуралд зориулсан тусгай дугаар

Энэхүү эмхэтгэлд инженерийн зурагзүй, архитектур, цахим сургалт гэсэн 3 бүлэгт нийт 33 өгүүлэл нийтлэгдсэн. Хянасан: Доктор (PH.D) Х. Тамир 2013 он №08/141 ISSN 1560-8794

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛПРАКТИКИЙН ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ №6/266 (Эмхэтгэл) 2020 он

Энэхүү эмхэтгэлд ШУТИС.БАС-ийн 60 жилийн ойн хүрээнд тус сургуулийн ууган салбарын нэг болох Архитектурын салбарын эрдэмтэн, багш, судлаачдын “Архитектур, Зурагзүйн судалгаа” эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын илтгэл болон өгүүлэлийг эмхэтгэсэн. ISBN 978-99978-4-251-0 11.81 x.x

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ (Эмхэтгэл) 2016 он

Энэхүү эмхэтгэлд ШУТИС.БАС-ийн Архитектурын салбарын инженерийн зурагзүйн багш нар, Монголын зурагзүйн боловсролын нийгэмлэгийн хамтарсан анхны улсын хэмжээний эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын илтгэл болон өгүүлэлийг эмхэтгэсэн. 11.81 x.x

ИНЖЕНЕРИЙН ЗУРАГЗҮЙН СУРГАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА №17/01 (Эмхэтгэл) 2017 он

Энэхүү эмхэтгэлд ШУТИС БАС-ийн Архитектурын салбарын инженерийн зурагзүйн багш нар, Монголын зурагзүйн боловсролын нийгэмлэгийн хамтарсан эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын илтгэл болон өгүүлэлийг эмхэтгэсэн. ISBN 978-99978-4-251-0 12.5 x.x

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ №17/02 (Эмхэтгэл) 2017 он

Энэхүү эмхэтгэлд ШУТИС.БАС-ийн Архитектурын салбарын инженерийн зурагзүйн багш нар, Монголын зурагзүйн боловсролын нийгэмлэг, МУБИС-ийн Дизайн технологийн сургуулийн хамтарсан улсын хэмжээний эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын илтгэл болон өгүүллийг эмхэтгэсэн. ISBN 978-99978-4-251-0 7.25 x.x

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ №18/01 (Эмхэтгэл) 2018 он

Энэхүү эмхэтгэлд ШУТИС.БАС-ийн Архитектурын салбарын зурагзүйн эрдэмтэн, багш нарын эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын илтгэл болон өгүүллийг эмхэтгэсэн. ISBN 978-99978-4-251-0 7.25 x.x

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ №18/01 (Эмхэтгэл) 2018 он

Энэхүү эмхэтгэлд ШУТИС.БАС-ийн Архитектурын салбарын эрдэмтэн багш, судлаач, магистр, докторант оюутны эрдэм шинжилгээний өгүүлэлийг эмхэтгэсэн. ISBN 978-99978-4-251-0 7.25 x.x

Ч. ОЮУНЖАРГАЛ, Г.ТУУЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ 2014 он

Монголын эрдэмтэн эмэгтэйчүүдийн 2-р чуулганы үйл ажиллагаанд зориулсан Шинжлэх ухааны бүх салбарын эрдэмтэн, судлаачдын эмэгтэйчүүдийн эрдэм шинжилгээний өгүүллийг анх удаа нэгтгэн эмхэтгэв. ISBN 978-99973-928-0-0 25.625 x.