Гадаад хамтын ажиллагаа

Манай сургууль нь ОХУ-ын 7, Италийн 2, АНУ-ын 2, ХБНГУ-ын 1, Японы-11, БНСУ-ын 9, БНХАУ-ын 3, Туркийн-1, Австрийн-1, Нидерландын-1, Чехийн-1 нийт 39 гадаадын их дээд сургуулиудтай хамтын ажиллагаатай ажиллаж байна. Тус сургуульд Герман улсаас-2, Солонгос улсаас-1 нийт 3 гадаад багш бакалаврын түвшинд хичээл заахаас гадна богино хугацаагаар АНУ, ОХУ, Япон, БНСУ-аас профессоруудыг урьж хурал, семинарыг тогтмол зохион байгуулж байна. Мөн Архитектурын мэргэжлийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр БНСУ-ын Korea Architectural Accrediting Board (KAAB) байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Судалгааны түвшинд Солонгосын Сөүлийн үндэсний их сургууль (SNU)-тай “Dual Degree Master’s and Doctorate Program”-ийг 2014 оны 2 дугаар сараас албан ёсоор эхлүүлсэн. Хүрээлэн буй орчны инженерийн чиглэлээр Сөүлийн үндэсний их сургуультай хамтарсан онлайн семинарыг хичээлийн жилийн намрын улиралд долоо хоног бүрийн мягмар гаригт, Геотехникийн чиглэлээр хаврын улиралд долоо хоног бүрийн лхагва гаригт хамтран зохион байгуулж ирлээ. “Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих судалгаа”-ны хүрээнд Каритас Чех Репаблик Олон Улсын байгууллага, Нидерландын Делфтийн Их Сургуультай хамтран ажиллаж байна. Европын холбооны GERES байгууллагатай хамтран “Улаанбаатар хотын захын хорооллын эмзэг бүлгийн айл өрхийн байшингийн дулаан алдагдлыг бууруулах судалгаа”-г амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн Япон улсын засгийн газрын Инженер технологийн дээд боловсрол төслийн хүрээнд "Үнсийг барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах ногоон технологи", "Монгол орны хүрээлэн буй орчин, газар хөдлөлтийн инженерчлэлийн судалгаа хөгжүүлэлт" төсөл амжилттай хэрэгжиж байна. Австри улсын FH Венийн Технологийн их сургуультай хамтарсан семинарыг жил бүр зохион байгуулж, багш солилцоо болон ахисан түвшний хөтөлбөрт оюутан солилцоог явуулж байна. Ногоон барилга болон ухаалаг хот төлөвлөлтийн чиглэлд сургалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах хүрээнд Италийн Universita degli Studi dell'Aquila-тай хамтран ажиллаж байна.


Хамтын ажиллагаатай сургуулиуд:

Цинхуа Их Сургууль Делфтийн Их Сургууль Новосибирийн Барилга Архитектурын Улсын Их Сургууль
     
Сөүлийн Үндэсний Их Сургууль Австри улсын FH Венийн Технологийн их сургууль Уралын Улсын Их Сургууль
     
KAIST Universita degli Studi dell'Aquila Донг-А Их Сургууль
     
Тохоку Их Сургууль École Nationale Supérieure d’Architecture Paris La Villette Нагаока Их Сургууль
     
Нагоя Их Сургууль Берлины Техникийн Их Сургууль Ёокохамагийн Үндэсний Их Сургууль
     
Ёнсэй Их Сургууль Кочигийн Технологийн Сургууль Сайтама Их Сургууль
     
Хирошима Их Сургууль Өвөр Монголын Их Сургууль UNIST
     
Нихон Их Сургууль Истанбулын Техникийн Их Сургууль