ШУТИС-ийн захирлын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/146 тоот тушаалын дагуу Барилга Архитектурын Сургуульд дараах судалгааны профессорын багийг байгуулан ажиллаж байна.
Хөрсний механик динамикийн судалгааны профессорын баг
Судалгааны чиглэл:
♦Барилга, байгууламжийн хөрс, чулуулгийн геотехникийн шинж чанарын судалгаа
♦Инженерийн газар хөдлөлийн судалгаа
♦Зам, гүүр, усны барилга, байгууламжийн геотехникийн судалгаа
♦Газар доорх барилга, байгууламжийн бүтээцийн судалгаа
♦Барилга, байгууламжийн геотехникийн мэргэжлийн магистр, докторын сургалт, судалгааны ажил
♦Хөрсний механик, буурь суурь мэргэжлийн магистр, докторын сургалт, судалгааны ажил
Судалгааны профессорын багийн профессор: Академич, доктор (Sc.D), профессор Д.Дашжамц
Хаяг: ШУТИС-ийн хичээлийн Т байр 301а тоот
Ногоон технологийн байгууламжийн судалгааны профессорын баг
Судалгааны чиглэл:
♦Ус хангамж, ус цэвэрлэгээ, тэдгээрийн технологийн чиглэл
♦Эрчим хүчний хэмнэлттэй барилгын дотор, гаднах агаарын чанарын судалгаа, шошгожуулалт
♦Ногоон барилгын үнэлгээ, судалгаа /агаар, ус/
♦Хаягдал боловсруулах /шингэн, хуурай хог/ технологийн судалгаа
Судалгааны профессорын багийн профессор: Доктор (Ph.D), профессор С.Чулуунхуяг
Хаяг: ШУТИС-ийн хичээлийн II байр 201 тоот