Түүхэн товчоон

1959 

•БНМАУлсын Сайд нарын зөвлөлийн (Засгийн Газрын) 03сарын 103-р тогтоолоор МУИС-д анх Иргэний ба Үйлдвэрийн Барилгын Инженерийн ангийг нээсэн.

•03 сарын 01 нээс МУИС-ийн Математик,Физикийн 3-р ангиас 23 оюутныг

шинээр нээгдсэн Барилгын Инженерийн салбарт шилжүүлэн суралцуулсан.

•09 сарын 01 нээс анхны элсэлтээ авч 5 жилийн сургалтаа явуулж эхэлсэн.

1961

•Иргэний ба Үйлдвэрийн Барилгын Инженерийн

анхны төгсөлтөө хийсэн.

1962

•Барилгын конструкцийн тэнхим байгуулагдсан.

•Архитектур, барилга үйлдвэрлэлийн тэнхим

байгуулагдсан.

1963

•Барилгын конструкцийн тэнхим байгуулагдсан.

•Гидроинженерийн салбар байгуулагдсан

1964

•Сантехникийн инженер, барилгын материалын технологи,

барилга замын машины салбарууд нээгдсэн.

1969

•Архитектур, Техникийн зураглалын тэнхим байгуулагдсан.

•Усжуулалт, ус хангамж, сантехникийн тэнхим

байгуулагдсан.

1970

•ЮНЕСКО-ийн "МОН-1" төслийн шугамаар анхны

лабораториуд болох Барилгын конструкци, хөрсний

механик, гидравлик, насос, гидротехникийн лабораториуд

нээгдсэн.

1973

•Архитектурын мэргэжлээр анхны элсэлтээ авсан.

1974

•Архитектурын тэнхим, Дүрслэх геометрийн тэнхим

байгуулагдсан.

1976

•Барилгын инженерийн факультетийг Барилга архитектур,

Сантехник гидроинженерийн факультет болон зохион

байгуулагдсан.

1990

•Автозамын барилгын инженер мэргэжлээр анхны элсэлтээ

авч эхэлсэн

1992

•Техникийн Их Сургуулийн бүрэлдхүүнд Барилгын

Инженерийн Сургууль нэртэй бие даасан сургууль болсон.

1994

•Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийг Барилгын лицей

нэртэй болгон Барилгын Инженерийн Сургуульд

харъяалуулсан.

1998

•Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн анхны

сургуулиудын нэг болсон.

1999

•Сургалтын кредит системийг Монголд анх удаа амжилттай

нэвтрүүлсэн.

2001

•Анхны судалгааны төвүүд байгуулагдсан

2008

•Барилга Инженерийн Сургуулийн нэрийг Барилгын

Инженер, Архитектурын Сургууль болгон өөрчилсөн.

2014

•ШУТИС-ийн Ректорын 2014 оны 06 сарын 11-ний  А/102

тоот тушаалаар Барилга, Архитектурын Сургууль болсон.