•1959 |
•БНМАУлсын Сайд нарын зөвлөлийн (Засгийн Газрын) 03сарын 103-р тогтоолоор МУИС-д анх Иргэний ба Үйлдвэрийн Барилгын Инженерийн ангийг нээсэн. •03 сарын 01 нээс МУИС-ийн Математик,Физикийн 3-р ангиас 23 оюутныг шинээр нээгдсэн Барилгын Инженерийн салбарт шилжүүлэн суралцуулсан. •09 сарын 01 нээс анхны элсэлтээ авч 5 жилийн сургалтаа явуулж эхэлсэн. |
•1961 |
•Иргэний ба Үйлдвэрийн Барилгын Инженерийн анхны төгсөлтөө хийсэн. |
•1962 |
•Барилгын конструкцийн тэнхим байгуулагдсан. •Архитектур, барилга үйлдвэрлэлийн тэнхим байгуулагдсан. |
•1963 |
•Барилгын конструкцийн тэнхим байгуулагдсан. •Гидроинженерийн салбар байгуулагдсан |
•1964 |
•Сантехникийн инженер, барилгын материалын технологи, барилга замын машины салбарууд нээгдсэн. |
•1969 |
•Архитектур, Техникийн зураглалын тэнхим байгуулагдсан. •Усжуулалт, ус хангамж, сантехникийн тэнхим байгуулагдсан. |
•1970 |
•ЮНЕСКО-ийн "МОН-1" төслийн шугамаар анхны лабораториуд болох Барилгын конструкци, хөрсний механик, гидравлик, насос, гидротехникийн лабораториуд нээгдсэн. |
•1973 |
•Архитектурын мэргэжлээр анхны элсэлтээ авсан. |
•1974 |
•Архитектурын тэнхим, Дүрслэх геометрийн тэнхим байгуулагдсан. |
•1976 |
•Барилгын инженерийн факультетийг Барилга архитектур, Сантехник гидроинженерийн факультет болон зохион байгуулагдсан. |
•1990 |
•Автозамын барилгын инженер мэргэжлээр анхны элсэлтээ авч эхэлсэн |
•1992 |
•Техникийн Их Сургуулийн бүрэлдхүүнд Барилгын Инженерийн Сургууль нэртэй бие даасан сургууль болсон. |
•1994 |
•Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийг Барилгын лицей нэртэй болгон Барилгын Инженерийн Сургуульд харъяалуулсан. |
•1998 |
•Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн анхны сургуулиудын нэг болсон. |
•1999 |
•Сургалтын кредит системийг Монголд анх удаа амжилттай нэвтрүүлсэн. |
•2001 |
•Анхны судалгааны төвүүд байгуулагдсан |
•2008 |
•Барилга Инженерийн Сургуулийн нэрийг Барилгын Инженер, Архитектурын Сургууль болгон өөрчилсөн. |
•2014 |
•ШУТИС-ийн Ректорын 2014 оны 06 сарын 11-ний А/102 тоот тушаалаар Барилга, Архитектурын Сургууль болсон. |