ИБС-Сургалтын хөтөлбөр

Сургалтын хөтөлбөр, хичээлийн төлөвлөгөөг тодорхой хугацаанд Олон улсын жишигт дөхүүлэн сайжруулан боловсруулж мөрдсөөр ирсэн ба 2016 оноос гурван үе шаттай ахисан түвшний сургалтын иж бүрэн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж мөрдөж байна. Салбарын хэмжээнд бакалаврын, магистрын, докторын гэсэн 3 үе шатаар ахисан түвшний сургалтыг цаг ямагт тогтмол зохион байгуулсаар ирсэн.

Бакалаврын сургалтын хөтөлбөр

Бакалаврын шатны сургалт 4жил (130кр) – ийн сургалт явуулдаг

Бэлтгэн гаргаж байгаа мэргэжлүүд:

  • Усны барилга байгууламжийн инженер
  • Авто замын барилгын инженер
  • Гүүрийн барилгын инженер
  • Усны нөөц, экологийн инженер
  • Усны менежмент

Магистр, докторын хөтөлбөр

Магистрын шатны сургалт 2жил (36кр), докторын шатны сургалт 3жил (60кр) – ийн сургалт явуулдаг. Зам, гүүрийн байгууламжийн ашиглалтын үзүүлэлтийг тодорхойлох дадлагын хичээл, магистр, докторын судалгааны ажлыг хийж гүйцэтгэдэг.

“Усны барилга байгууламж мэргэжлээр элсэн суралцагч таны эзэмших мэдлэг:

  • Ус зүй, гидравликийн шинжлэх ухааны бүрэн мэдлэг
  • Барилгын инженерчлэлийн суурь мэдлэг
  • Усны барилга байгууламжийн гидравликийн болон бүтээцийн тооцооны арга, аргачлал
  • Хот суурины үерээс хамгаалах барилга байгууламж, борооны ус зайлуулах системийн төлөвлөлт
  • Хот суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг төсөллөх
  • Үйлдвэр, уул уурхайн усны барилга байгууламж
  • Услалтын системийн барилга байгууламжийг төсөллөх
  • Инженерийн хийцтэй усан оргилуур, хөв цөөрөм төсөллөх

“Усны барилга байгууламж мэргэжлээр суралцан эзэмших чадварууд:

  • Усны барилга байгууламжийг төсөллөх, ажлын зураг төсөл боловсруулах, барьж байгуулах чадвар
  • Шороон болон бетон боомтууд төлөвлөх, барьж байгуулах, ашиглах
  • Усны барилга байгууламжийн туршилт, загварчлалын судалгааны ажил гүйцэтгэх
  • Усны инженерийн төслүүдийн техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах

Ажлын байр: Усны барилга угсралт, зураг төслийн компаниуд, Усны зөвлөх үйлчилгээ, Усны барилга байгууламжийн ашиглалтын байгууллага, Барилгын компаниуд

“Авто замын барилга мэргэжлийн хөтөлбөрөөр олгох мэдлэг:

  • Улсын болон орон нутгийн чанартай авто зам, мөн хот, суурин газрын гудамж замын байгууламжийг тээврийн хэрэгсэл, геологи-гидрологи, уур амьсгалын болон бусад хүчин зүйлсийн үйлчлэлд бат бэх, найдвартай нөхцөлд тооцон төсөллөх онолын суурь мэдлэг;
  • Авто замын байгууламжийн зураг төсөл боловсруулах, геологи-гидрологийн онцгой нөхцөлд тохирох инженерийн шийдэл боловсруулах, авто замын материал үйлдвэрлэлийг төлөвлөн зохион байгуулах онол, практикийн мэдлэг;
  • Авто зам, гудамж замын зураг төслийн дагуу барилга, угсралтын ажлын төслийг төлөвлөх, удирдан гүйцэтгэх мэргэжлийн суурь мэдлэг, чадвар;
  • Авто замын ашиглалтын аль ч цаг улиралд тээврийн хөдөлгөөний аюулгүй, найдвартай нөхцөлийг хангахад чиглэсэн арчлалт, засвар, шинэчлэлтийн ажлыг төлөвлөх, удирдан гүйцэтгэх мэргэжлийн суурь мэдлэг;

“Авто замын барилга мэргэжлийн хөтөлбөрөөр суралцан эзэмших ур чадвар:

  • Авто замын зураг төслийг INDOR software программ ашиглан боловсруулах чадвар;
  • Авто замын барилгын материалын туршилт, шинжилгээ хийх чадвар;
  • Авто замын барилгын төслийг удирдан гүйцэтгэх чадвар;
  • Гудамж замын ашиглалтын түвшин, хөдөлгөөний аюулгүй байдлын хэмжилт, судалгаа явуулах;
  • Гудамж замын засвар, шинэчлэлтийн ажлыг төлөвлөх, удирдан гүйцэтгэх чадвар; 

“Гүүрийн барилга мэргэжлээр суралцан эзэмших мэдлэг

  • Авто зам, төмөр зам, явган зорчигчид зориулсан төрөл бүрийн гүүрийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шинжлэх ухааны үндэстэй онол, туршилт судалгаа, инженерийн тооцооны суурь мэдлэг
  • Тээврийн хэрэгслийн ачаалал, уур амьсгал, хот суурин газар, орон нутгийн онцлогт тохируулан төрөл бүрийн саад дээрх гүүрийн зураг төслийг эскизын арга гараар болон компьютерээр зурах, инженерийн тооцоог гараар болон программ хангамж ашиглан тооцоолох чадвар
  • Гүүрийн төсөл хэрэгжүүлэх шатанд инженерийн шийдвэрлэх асуудлыг дэвшүүлэн тавьж, түүнийг таньж мэдэх, гүүрийн бүтээц, эд  ангийг бэлтгэх, угсрах технологи, барилгын ажлын тоо хэмжээг бодох, материал үйлдвэрлэлийг удирдан зохион байгуулах мэдлэг, чадвар
  • Хот суурин газар, гудамж, зам талбайд ашиглагдаж байгаа гүүрүүдийн түвшинд үнэлгээ өгөх, оношлох, хөдөлгөөний аюулгүй байдал, даац, гадаад үзэмжийг шинэчлэн сайжруулах, өргөтгөн хүчитгэх зэрэг шинэ санаа, шийдэл гаргах түүнийгээ тооцоолох, засварлах арга технологийг сонгох онол, практикийн мэдлэг эзэмшинэ. 

“Гүүрийн барилга мэргэжлээр суралцан эзэмших ур чадвар

Монгол улсын төсвийн 40-50% орчим хувийг эзэлдэг Авто зам болон  Төмөр замын салбарын гадаадын болон дотоодын томоохон төслүүдэд:

  • Төслийн удирдагч
  • Гүүр хоолойн инженер
  • Хяналтын инженер
  • Материалын инженер
  • Зураг төслийн инженер
  • Гүүрийн ашиглалт, засвар арчлалт хариуцсан инженер

Төрийн захиргааны байгууллагад мэргэжилтэн, удирдах ажилтанаар ажиллах чадварыг эзэмшинэ

“Усны нөөц, экологи мэргэжлээр элсэн суралцагч таны эзэмших мэдлэг:

  • Гол мөрөн, нуурын ус судлал, экологи, амьдрах орчны талаарх мэдлэг
  • Гадаргын болон газрын доорх усны нөөц тогтоох тухай мэдлэг,
  • Шингэний динамик, гидравликийн шинжлэх ухааны мэдлэгүүд
  • Хөдөө аж ахуй, газар тариалан, үйлдвэр, уул уурхай, хот суурины усны хэрэглээг тооцож эх үүсвэрийн шийдлийг гаргах мэдлэг,
  • Усны инженерийн барилга байгууламжийн төсөл тооцооны мэдлэг

“Усны нөөц, экологи мэргэжлээр суралцан эзэмших чадварууд:

  • Одоо болон ирээдүйд ашиглах боломжит усны нөөцийг тогтоох, усны нөөцийг нэмэгдүүлэх, зөв зохистой ашиглах төлөвлөгөө боловсруулах,
  • Хөдөө аж ахуй, газар тариалан, үйлдвэр, уул уурхай, хот суурины шаардлагатай усны хэмжээг шийдвэрлэх,
  • Усан орчны экологи, биологийн үнэлгээ хийж хамгаалах арга хэмжээ төлөвлөх,
  • Усны инженерийн барилга байгууламжийн зураг төслийг мэргэжлийн программ (Autocad, StormCad, WaterGEMs) хангамжаар боловсруулах чадвар

Ажлын байр: усны мэргэжлийн байгууллагууд, Усны газар, түүний харьяа усны сав газруудад ажиллах бүрэн боломтой.