Эрдэм шинжилгээний сэтгүүл

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь ISSN 1560-8794 дугаартай Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийг эрхлэн гаргаж байна. Барилга Архитектурын Сургууль нь жил бүр тусгай дугаарыг эрхлэн гаргаж профессор багш, судлаачдын судалгааны ажлыг хэвлэн нийтэлж байна.

2.2007 оноос эхлэн Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтран зохион байгуулдаг семинарын эмхэтгэлийг 13 дах жилдээ эрхлэн гаргаж байна.

3.Академич, Шинжлэх Ухааны доктор (Sc.D), профессор Д.Дашжамцын санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Барилга байгууламж геотехникийн асуудлууд" онол практикийн эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлийг 13 дах жилдээ эрхлэн гаргаж байна. 

4.Хүрээлэн буй орчны инженерийн салбараас зохион байгуулдаг "Тогтвортой хөгжил-хог хаягдал", "Улаанбаатар-ус технологи", "Улаанбаатар ус-цэвэр орчин" эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэлийг жил бүр эрхлэн гаргаж байна.

5.Барилга Архитектурын Сургуулийн үүсэн байгуулагдсны 60 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний “Construction and Innovation” сэтгүүлийн анхны дугаарыг 24 өгүүлэлтэйгээр эрхлэн гаргав.

1. ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийн тусгай дугаар

 

2. Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан семинарын эмхэтгэл

3. "Барилга байгууламжийн геотехникийн асуудлууд" онол практикийн эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл

4. "Улаанбаатар ус-цэвэр орчин" эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл

5. "Construction and Innovation" scientific journal