Төрийн сан

Боловсролын Зээлийн Сан (БЗС)-ийн

“Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах  оюутнуудад

Зээлийн шаардлага:

  • Шинээр элсэгчийн хувьд Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын оноо нь 600-аас доошгүй байх / үүнийг зөвхөн шинэ элсэгчийн хувьд эхний улиралд харгалзана/.
  • Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор “Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтанд багтсан “Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи” ба “Хаягдал боловсруулах технологи” мэргэжил сонгосон бол хамрагдана.
  • Бакалаврын оюутан бол өмнөх улирлын үнэлгээний голч дүн (ҮГД) нь 2.8-аас доошгүй байна.
  • Магистрант, докторантын өмнөх улирлын үнэлгээний голч дүн (ҮГД) нь 3.2-оос доошгүй байна.
  • Тухайн улиралд 10-аас доошгүй кредитийн хичээл сонгон судалсан байх ёстой.

Зээл авах оюутнууд дараах 5 баримтыг өөрөө бүрдүүлж өгнө. Үүнд:

  1. Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл (БЗС-аас гаргасан “Оюутны     хөгжлийн зээл хүсэгчийн өргөдлийн маягт”
  2. Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссе (БЗС-аас гаргасан эссе бичих удирдамжийн дагуу (аль болох 1 нүүрт багтаан бичих)  
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар  (гаргацтай, тод байх)
  4. Даатгалын хураамж (зээлийн 1.1 хувь) төлсөн баримт.
  • Хаан даатгал ХХК
  • Хаан банк 544 716 8028 данс
  • Гүйлгээний утга дээр:  сургууль,  нэр, регистрээ бичнэ.
  1. БЗС-тай байгуулсан ОХЗээлийн гэрээ.

Тайлбар:

БЗС нь тухайн улиралд сонгосон кредитийн хэмжээгээр зээл олгох ба 10-аас багагүй 21-ээс ихгүй кредитийн төлбөрийн зээл байна.

БЗС-ийн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжаар суралцах,

ШУТИС-д шинээр элссэн оюутнуудад

Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын дагуу:

  1. Бүтэн өнчин суралцагч;
  2. Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын суралцагч;
  3. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч;
  4. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн;
  5. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн;
  6. Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч зэрэг   заалтуудын  аль нэгээр өдрийн ангид суралцагч бол БЗС-аас  буцалтгүй тусламж  олгоно.

Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжаар сурах

ШУТИС-ийн оюутны  бүрдүүлэх материалын жагсаалт

Бүтэн өнчин суралцагч:

  1. Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  2. Төрсний гэрчилгээний хуулбар;
  3. Эцэг, эх нас барсныг гэрчлэх бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  4. Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт;
  5. Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягыг бичнэ/;
  6. Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу  хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/;
  7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  8. Суралцах эрхийн бичиг.

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч:

  1. Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  2. Төрсний гэрчилгээний хуулбар;
  3. “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын нотариатаар батлуулсан хуулбар (50 хувиас багагүй хөдөлмөрийн чадвар алдалтын хувьтай байх, 2020 оны 8 дугаар сараас  хойш, хүчинтэй хугацаатай байх );
  4. Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт ;
  5. Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягыг бичнэ/.;
  6. Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу  хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/;
  7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  8. Суралцах эрхийн бичиг.

Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч:

  1. Эцэг, эх, суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  2. Төрсний гэрчилгээний хуулбар;
  3. Эцэг, эхийн “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын нотариатаар батлуулсан хуулбар  (Эцэг, эхийн хоёулангийн нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 50-иас  багагүй байх, хугацаа нь 2020 оны 8 дугаар сараас хойш байх);
  4. Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт;
  5. Өргөдөл  /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягыг бичнэ/.;
  6. Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу  хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/;
  7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  8. Суралцах эрхийн бичиг.

Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагч:

  1. Суралцагчийн болон хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний иргэний үнэмлэхийн хуулбар;
  2. Төрсний гэрчилгээний хуулбар;
  3. “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын нотариатаар батлуулсан хуулбар (Хөдөлмөрийн чадварын бүрэн алдалт буюу 70 хувиас багагүй байх, хугацаа нь 2020 оны 8 дугаар сараас хойш байх);
  4. Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт;
  5. Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягыг бичнэ/.;
  6. Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу  хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/;
  7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  8. Суралцах эрхийн бичиг.

Нэг өрхийн гурван суралцагчийн нэг:

  1. Гурван суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  2. Гурван суралцагчийн төрсний гэрчилгээний хуулбар;
  3. Гурван суралцагчийн суралцаж буй сургуулийн тодорхойлолтууд;
  4. Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
  5. Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягыг бичнэ/;
  6. Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу  хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/;
  7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  8. Суралцах эрхийн бичиг.

Цаатан өрхийн  суралцагч:

  1. Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  2. Төрсний гэрчилгээний хуулбар;
  3. Багийн засаг даргын тодорхойлолт /Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн баруун, зүүн тайгад цаа маллан амьдарч буй тухай;/
  4. Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт;
  5. Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягыг бичнэ/;
  6. Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу  хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/;
  7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  8. Суралцах эрхийн бичиг.

Тайлбар:

  • БЗС-ийн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжаар намрын улиралд 12, хаврын улиралд 18 кредитийн төлбөрийн санхүүжилт БЗС-аас ордог ба  сонгох кредитийн зөрүүг оюутан хувиараа урьдчилан төлнө. 
  • БЗС-ийн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид хамрагдсан, эсэх талаар эцсийн шийдвэрийг БЗС-д материалаа шалгуулан, хяналтын тоонд багтаан санхүүжилтийн тооцоог баталгаажуулсны дараагаар гаргана.

Анхааруулга:

Шинээр элсэгч оюутан www.must.edu.mn эсвэл www.elselt.edu.mn  хаягаар орж анкетаа бөглөж, цахим гэрээ байгуулж, оюутны кодоо авч, бүртгүүлсний дараагаар БЗС-ийн буцалтгүй тусламжийн материалаа өгөх шаардлагатай.