Архитектурын салбар

Тус салбар нь нийт 25 профессор багш, ажилтны бүрэлдэхүүнтэй сургалт, судалгаа олон нийт, оюутанд үйлчлэх үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс зөвлөх профессор-1, профессор-1, дэд профессор-1, Доктор-2 ахлах багш-5, багш-9, гэрээт багш-5, дадлагажигч багш-1, салбарын эрхлэгчийн туслах-1 гэсэн үндсэн бүрэлдхүүнтэй, салбарын эрхлэгчээр (Ph.D) Г.Цовоодаваа ажиллаж байна. Одоогоор тус салбарт 1000 гаруй оюутан бакалаврын зэргээр, 45 оюутан магистрын зэргээр, докторт 15 оюутан суралцаж байна.

ТИС-ийг хөгжүүлэх анхны мастер төлөвлөгөөний үе буюу 1990-2000 онд Архитектор мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг кредит системд шилжүүлж 4.5 жилээр сургаж төгсгөдөг болсон. Архитектурын мэргэжлийн онцлог, гадаад улс орнуудад Архитектор мэргэжилтэн бэлтгэдэг жишгээр 5 жилийн сургалтын төлөвлөгөөг 2012 онд байгуулсан. Одоо бакалаврын сургалтанд нийт 130 кредит, магистрийн сургалтанд 30 кредит, докторын шатанд 60 кредитийн хичээлийг лекц, семинар, практик, бие даасан хэлбэрээр заан явуулж байна. Үүнээс дээд боловсролын суурь ухааны хичээл 43 кредит, мэргэжлийн суурь 51 кредит, мэргэшүүлэх хичээл 27 кредитийг тус тус эзэлж байна. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийг судалж дуусгасанаар дипломын төсөл гүйцэтгэнэ. Магистрийн сургалтанд хамрагдаж буй оюутнууд суурь ухааны хичээл 9 кредит, сонгон суралцах хичээл 6 кредит, эрдэм шинжилгээний хичээл 3 кредит, судалгааны ажил 6 кредит, суралцаж удирдагч багшаас  өгсөн арга зүй, даалгавар зөвлөмжийн дагуу бие дааж судалгааны ажил гүйцэтгэж мэдлэг чадварыг эзэмшиж дипломын төсөл бичиж хамгаална. Докторант оюутан суурь ухааны хичээл 9 кредит, заавал суралцах хичээл 6 кредит, сонгон суралцах хичээл 9 кредит, эрдэм шинжилгээний туршилт, судалгаа 22 кредит, мэргэжлийн нэгдсэн сургалт 2 кредит тус тус үзэж, хичээл, туршилт, судалгааны ажил дуусгасны дараа диссертацийн ажил бичиж хамгаална.

>>  ТҮҮХЭН ТОВЧОО

>>  ЭШ, СУДАЛГАА

>>  ХАМТЫН АЖИЛЛАГАА 

>>  БАГШ, АЖИЛЧИД

>>  СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

>>  СУРГАЛТЫН ОРЧИН

>>  ОЮУТНЫ УРАЛДААН, ТЭМЦЭЭН

>>  ЭЛСЭЛТ, ТӨГСӨЛТ

>>  ХОЛБОО БАРИХ