ЭШИ-ийн үйл ажиллагааны танилцуулга

Эрдэм шинжилгээний албаны тухай

БАС-ийн эрдэм шинжилгээний алба нь дараах эрдэм шинжилгээ, инновацитай холбоотой ажлуудыг эрдэмтэн багш, оюутнуудын дунд зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

  • БАС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн ажлын бүртгэл
  • БАС-ийн салбаруудын эрдэм шинжилгээ, онол практикийн үндэсний болон олон улсын хурлууд
  • БАС-ийн бакалавар, магистр, докторын эрдэм шинжилгээний хурал
  • БАС-ийн профессор багш нарын эрдэм шинжилгээний хурал
  • БАС-ийн багш, оюутны инновацийн уралдаан
  • БАС-д хэрэгжиж буй төслүүдийн бүртгэл, хэрэгжилт
  • БАС-ийн профессор, багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны чадавхийг сайжруулах сургалтууд
  • Эрдэм шинжилгээний гадаад дотоод хамтын ажиллагаа

БАС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн статистик (2015-2023 оны байдлаар)

Эрдэм шинжилгээний албаны түүх

1999 оны 04-р сарын 22-ны өдрийн ТИС-ийн ректорын 114 тоот тушаалаар салбар сургуулийн магистр, докторын сургалтыг хариуцан ажиллах багшаар доктор (PhD) дэд профессор Б.Батцагааныг томилж байсан бөгөөд энэ нь одоогийн Эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаал юм. Үе үеийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор (PhD), дэд профессор Д.Сүнжидмаа (2001-2003), доктор (PhD), профессор Б.Батцагаан (2003-2004), доктор (PhD) Р.Болормаа (2004-2006), доктор (PhD) М.Оюунчимэг (2006), доктор (PhD) Б.Оюунчимэг (2007), доктор (PhD) Х.Алтантуул (2007-2009), доктор (PhD) дэд профессор Р.Болормаа (2009-2014), доктор (PhD) дэд профессор Ц.Оюунцацрал (2015-2022) нар ажиллаж байсан бөгөөд 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ШУТИС-ийн ректорын Б-139 тоот тушаалаар Эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалыг Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал болгон өөрчилсөн байна. 2013 оноос эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан ажилтны албан тушаалыг шинээр бий болгож Ш.Одонтуяа томилогдсон бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 01-нээс эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан ажилтнаар О.Мөнхчимэг ажиллаж байна. 2022 оны 02 дугаар сарын 02 өдрөөс эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор (PhD) Б.Аюурзана ажиллаж байна.

БАС-ийн сургуульд ажилттай хэрэгжүүлсэн дотоодын болон олон улсын төслүүд

Барилга Архитектурын Сургуулийн профессор, багш нар БСШУСЯамны Шинжлэх ухаан технологийн сан, ШУТИС-ийн Технологийн сан, Европын холбоо, Каритас Чех ОУ-ын байгууллага, НҮБ, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Инженер технологийн дээд боловсролын төсөл зэрэг гадаад, дотоодын байгууллагуудын санхүүжилтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

2013 оноос хойш хэрэгжсэн төрлүүдийн мэдээлэл

Хөтөлбөр, төслийн нэр

Санхүүжүүлэгч улс, байгууллага

Хэрэгжсэн хугацаа

Төслийн удирдагч

1

УБ хотын дулааны сүлжээний нэмэлт усны зарцуулалт болон химийн найрлагын стандарт, норм

Шинжлэх ухаан технологийн сан

2013-2016

С.Чулуунхуяг ХБОИС

2

Байгальд ээлтэй экологийн таатай орчин бүрдүүлэх "Экозуух" технологийг туршин нэвтрүүлэх

Шинжлэх ухаан технологийн сан

2014-2015

Д.Басандорж ХБОИС

3

Ногоон барилгын төлөвлөлт

Каритас Чех ОУ-ын байгууллага

2014-2015

Э.Нинжгарав

4

Сургуулийн ус хангамж ариун цэврийн байгууламжийг сайжруулах

Дэлхийн зөн ОУ-ын байгууллага

2014-2015

С.Чулуунхуяг ХБОИС

5

Ус хангамжийн аюулгүй байдлын төлөвлөгөө сургалтын хөтөлбөр, Усны аюулгүй байдлын төлөвлөгөө

Дэлхийн зөн ОУ-ын байгууллага

2014-2015

С.Чулуунхуяг ХБОИС

6

Сургууль цэцэрлэгийн барилгын ус хангамж ариун цэврийн байгууламж ашиглалт засвар гарын авлага

UNICEF

2014-2015

С.Чулуунхуяг ХБОИС

7

Үнсийг барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах ногоон технологи

Япон, Инженер технологийн дээд боловсролын төсөл

2014-2019

Д.Сүнжидмаа ХБОИС

8

Байгалийн болон үйлдвэрийн бохир усан дах хүнд металлуудыг цэвэрлэх

Монгол, БСШУЯ-Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төсөл

2015-2017

Б.Лхагвадулам ХБОИС

9

Барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэлтийн мониторингийн судалгаа

Монгол, БСШУЯ-Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төсөл

2015-2017

Ц.Цоггэрэл БИС

10

Хучилтын төмөр бетон хавтангийн гал тэсвэрлэлтийн судалгаа

Монгол, БСШУЯ-Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төсөл

2015-2017

Я.Дүйнхэржав БИС

11

Газар хөдлөлтийн идэвхитэй бүс дэхь барилга, байгууламжийн ул хөрсний динамик шинж чанарын судалгаа

Монгол, ШУТИС-Технологийн сан

2015-2017

Ц.Цоггэрэл БИС

12

Гөлтгөнийн хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулах, шинэ нэр төрлийн дулаалгын болон тусгай зориулалтын гөлтгөнөт барьцалдуулагч үйлдвэрлэх инноваци төсөл

Монгол, ШУТИС-Технологийн сан

2015-2017

П.Сэргэлэн ХБОИС

13

Газар хөдлөлтийн онлайн ажиглалтын систем байгуулах, Монгол улсад газар хөдлөлт инженерчлэлийн боловсролыг хөгжүүлэх (Монгол орны хүрээлэн буй орчин, газар хөдлөлтийн инженерчлэлийн судалгаа хөгжүүлэлт)

Япон, Инженер технологийн дээд боловсролын төсөл

2015-2020

Ц.Цоггэрэл БИС

14

Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих  төсөл

Каритас Чех Репаблик

2015-2020

Э.Нинжгарав, Б.Нарантуяа

15

Бие даалтын өрөөг тохижуулах төсөл

Монгол, БСШУЯ-Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төсөл

2016-2017

И.Гончигбат, Номин-Эрдэнэ Архитектур

16

Гэр хорооллын дулаалгын төсөл

Дэлхийн банкны санхжүүжилттэй Улаанбаатар цэвэр агаар төсөл

2017-2018

Б.Мөнхбаяр ХБОИС

17

Ногоон барилгын зураг төсөв төсөл

НҮБ

2017-2018

Б.Мөнхбаяр ХБОИС

18

Улаанбаатар хотын захын хорооллын эмзэг бүлгийн айл өрхийн байшингийн дулаан алдагдлыг бууруулах төсөл

Европын холбооны GERES байгууллага

2017-2020

Б.Мөнхбаяр ХБОИС

19

Баянхонгор хотын гэр хорооллын айл өрхөд зориулсан цэвэр, эрчим хүчний хэмнэлттэй CHIPS (хоол бэлтгэл, халаалт, дулаалга, бүтээгдэхүүн ба үйлчилгээ) багцыг хөгжүүлж, хэрэгжүүлэх

НҮБ Хүүхдийн сан

2018-2022

Б.Мөнхбаяр ХБОИС

20

Advanced Curriculum on Energy Efficient Buildings in Extreme Continental and Sunny Climate /CEBEC/

Erasmus

2020-2023

Б.Лхагвадулам ХБОИС

21

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох усны менежмент-Climate Change Adapted Water Management CC water

Erasmus

2021-2024

Б.Аюурзана

ИБС

22

Хүйтний улиралд бэхжүүлсэн бетоны нүх сүвийн бүтэц, тархалтын судалгаа

БШУЯ-ны ШУТС

2020-2022

Я.Дүйнхэржав БИС