АС - Сургалтын орчин

Тус салбарын бүрэлдэхүүнд Архитектурын физикийн лаборатори, Хар ба уран зургийн урлангийн кабинет, Архитектурын дизайны хичээлийн зураг төслийн кабинет, Зураг төсөл, судалгааны төв харьяалагдаж сургалт, судалгааны ажилд туслах үйлчилгээ үзүүлдэг.

Зураг төсөл судалгааны дадлагыг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Хот төлөвлөлт судалгааны институт болон зураг төслийн 30 гаруй компаниуд дээр хийж гүйцэтгэдэг.

Ном, сурах бичиг:

Лабораториуд:

Архитектурын физикийн лаборатори

Дэлхий нийтээрээ ногоон барилга, тогтвортой төлөвлөлт, байгаль орчинд ээлтэй архитектурын төлөвлөлт хийхийг эрмэлзэж олон янзын хөдөлгөөн, сорилтуудад нэгдэж байна. Монгол орны хувьд Парисын гэрээгээр Тогтвортой хөгжлийн стратегид хамрагдсан. Ногоон барилга төлөвлөхөд барилгын физикийн судалгаа шинжилгээ нэн шаардлагатай байдаг. Барилгын дотоод, гадаад орчны тав тухыг бүрэн хангах түүнд зарцуулах зохистой хэмнэлттэй эрчим хүчний хэрэглээг тооцож архитектур төлөвлөлтийг хийдэг. Уг тооцооллыг хийхэд олон янзын программ хангамжууд гарсан нь цаг хугацаа, зардал, хүн хүчийг маш ихээр хэмнэдэг болсон нь судлаач, багш, оюутнуудад том боломж болж байна. Монгол орны хувьд энэ чиглэлээр бэлтгэлдсэн боловсон хүчин дутмаг, маш их эрэлт хэрэгцээтэй байна.

ШУТИС, Архитектурын салбарт бакалавр, магистр, докторын төвшний жилд тус лабораторид судалгаа, практик хичээл явуулна. Мөн эрдэм шинжилгээний олон ажил хийх, дотоодын болон гадаадын төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой. Физикийн лаборатори нь Хот байгуулалт, барилга байгууламжийн архитектур төлөвлөлтөд тусгах байгаль цаг уурын нөхцөл болон акустик, байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг, барилгын тав тух, түүнд хэрэглэгдэх эрчим хүчний  хэмжээг шаардлагат хэмжээнд төвлөх үндэслэлтэй.

       Архитектурын физикийн мэдлэгт тулгуурлан барилга байгууламж, хот суурины төслийг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх чадвартай болно. Архитектурын физикийг дараах хүрээнд судална.