Судалгааны лаборатори

Байгууламжийн сорил шинжилгээний лаборатори


Тус лаборатори нь 125 тонны шахалтын пресс, 5 тонны сунгах пресс зэрэг тоног төхөөрөмжтэй байгуулагдсан. 1980-аад онд  тензометрийн тоног төхөөрөмж, 1990 ээд оноос үл эвдэх сорилын багаж төхөөрөмжөөр тоноглогдсон. Энэ үеэс барилга байгууламж, бүтээц эдлэл дээр үл эвдэх сорилын туршилт судалгаа хийх болсон.  Иймд тус лабораторийг “Байгууламжийн сорил шинжилгээ” –ний лаборатори гэж нэрлэсэн. АНУ, Япон, Швецарь, ОХУ, БНХАУ-ийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.  Мөн 2010 онд БНСУлсын КОИКА байгууллагаас манай лабораторид Бетоны бат бэхийг үл эвдэх аргаар (хэт авианы) тодорхойлох багаж, металл эдлэлийн корроз тодорхойлох, шон суурийн гүн болон суурьд гарсан ан цавын гүний хэмжээг тодорхойлох багаж бэлэглэсэн.  БАСургууль болон “Реконстракшн төв” нь бетоны ан цав хэмжигч багаж, мөн барилгын дулаан алдагдал шалгах багаж, гагнуурын аппарат зай хэмжигч багаж зэргийг авч лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулсан. Тус лаборатори нь эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажилд бакалавр, магистр, доктор оюутан, залуу багш нарыг оролцуулан тэдэнд судалгааны ажлын арга барил эзэмшүүлэх, туршилтын үр дүнг  боловсруулах, дүгнэлт хийх, бие даан судалгаа хийж асуудлыг шийдвэрлэх зэрэг дадлыг эзэмшүүлэхэд ихээхэн үр өгөөжтэй байна. Хучилтын төмөр бетон хавтангийн гал тэсвэрлэлтийн судалгаа-туршилт, тоосгон барилгын паспортжуулалтын судалгаа, модон бүтээц, төмөрбетон бүтээц, металл гүүрийн бүтээц судалгаа, ашиглалтад орох ба ашиглагдаж буй барилга байгууламжийн бүтээц элементийн бодит ажиллагаа, цаашдын төлөв байдлыг үнэлэх, бүтээц элементэд статик динамик ачааны үйлчлэлд туршилт шалгалт хийх, эвдрэл гэмтлийн шалтгааныг тогтоож чанарын сорил шинжилгээг хийнэ.

Хийж болох туршилт, шинжилгээ: Барилгын бүтээцийн туршилт шинжилгээний ажлын хүрээнд дараах шинжилгээнүүдийг хийж гүйцэтгэдэг.  Үүнд:

o Барилгын төмөрбетон, мод, металл бүтээцийн хүчдэл хэв гажилтын судалгаа

o Барилгын бүтээцийн бат бэх, тогтворын судалгаа

o Барилгын бүтээцийн үл эвдэх сорил. Хэт авиа, соронзон, механик

o Барилгын бүтээцийн хүйтэнд тэсвэрлэлтийн судалгаа

o Төмөрбетон бүтээцийн карбонизацийн судалгаа

o Шинэ бетоны чанарын шинжилгээ. (Конусан суулт, температур, агаарын агууламж)

o Барилгын бүтээцийн бодит туршилтууд

o Барилгын бүтээцийн загвар дээрх туршилтууд

Хаяг: ШУТИС-ийн хичээлийн T байр 106 тоот И-мэйл хаяг: daamt@must.edu.mn  Утас: +11-324590-2020


Хөрсний механикийн лаборатори

Лабораторийн зорилго: Монгол улсад Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн салбар 1959 онд анх байгуулагдсан үеэс хөрсний механикийн онолыг оюутнуудад зааж эхэлсэн ба БИАС-ийн хөрсний механикийн лаборатори 1965 онд байгуулагдсан. Геотехникийн цуврал “Инженер геологи”, “Хөрсний механик”, “Буурь суурь” сурах бичгүүд, “Тогтворгүй бүтэцтэй хөрсний механик”, “Барилгын суурь ба газар доорхи байгууламжийн бүтээц”, “Өндөр барилгын суурийн тооцооны загвар ба аргууд”,  “Монгол орны геотехникийн нөхцөл”, “Монгол орны тогтворгүй бүтэцтэй ул хөрсөнд барилга барих ухаан” монограф, “Буурь суурь ба хөрсний механик”, “Хөрсний механикийн бодлогууд”, “Барилга байгууламжийн буурь суурийн төслийн тооцоо” гарын авлагуудыг бичиж хэвлүүлсэн. Инженер геологийн төвөгтэй нөхцөлд барилга, автозамын ул хөрсний шинжилгээ хийх, барилга, байгууламжийн эвдрэл гэмтлийг илрүүлэн оношилж, физик механик шинж чанарыг лабораторийн нөхцөлд тодорхойлж, туршилт-судалгааны үндсэн дээр дүгнэлт гарган засварлах, сэргээх, зураг төсөл зохиох, шинэ санаа, шийдлийг боловсруулахад оршино.

Хийж болох туршилт, шинжилгээ: 

o Дээжид иж бүрнээр хөрсний физик шинж чанарын үзүүлэлтүүд тодорхойлох

o Дээжид иж бүрнээр хөрсний механик шинж чанарын үзүүлэлтүүд тодорхойлох

o Ширхгийн бүрэлдэхүүн, байгалийн чийг, хөрсний нягт, хувийн жин, хатуу хэсгийн нягт, хатуу хэсгийн хувийн жин

o Хөрсний шахагдалт, хэв гажилтын модуль, хувийн барьцалдалт, дотоод үрэлтийн өнцөг, шаварлаг хөрсний хөөлт, элсэн хөрсний шүүрэлт, нягтруулах оновчтой чийг, хамгийн их хуурай үеийн нягт, CBR ачаа даацын харьцаа тодорхойлох

Хаяг: ШУТИС-ийн хичээлийн II байр 05 тоот И-мэйл хаяг: jamts_alltaa@yahoo.com Утас: +11-324590-2015


Автозамын материалын лаборатори

Замын далан, суурь, хучилтын материалын иж бүрэн шинжилгээг  улсын стандарт, техникийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэн, Авто замын салбарын бакалавр, магистр, доктор оюутнуудыг, мөн түүнчлэн инженер, техникийн мэргэжилтнийг дадлагажуулан бэлтгэхэд бидний үйл ажиллагаа чиглэгдэнэ. Авто замын засвар арчлалт, Гүүрийн засвар арчлалт хичээлүүдийн бие даалтын ажлаар зам, гүүрийн байгууламжийн ашиглалтын үзүүлэлтийг тодорхойлох дадлагын хичээл, магистр, докторын судалгааны ажлыг уг лабораторийн багаж төхөөрөмжийг ашиглан хийж гүйцэтгэдэг.

Хийж болох туршилт, шинжилгээ: Автозамын далангийн хөрс, хайрга дайрга, битумын шинжилгээнүүд болон асфальтбетон хольцийн орц тогтоох, барьцалдалт тодорхойлох туршилтуудаас гадна автозам, гүүрийн “Техник ашиглалтын түвшин” тогтоох ажлыг хийнэ.

o Ширхэглэлийн бүрэлдэхүүнийг тодорхойлох

o Урсалт уян налархайн хязгаар тогтоох

o Прокторын шинжилгээ

o CBR-ын шинжилгээ

o Өтгөн битумын шинжилгээ

o Асфальтбетон хольцны орц тогтоох

o Замын хучилтаас /1цэгт/ дээж өрөмдөж авах

o Замын хучилтаас авсан дээжинд бүрэн шинжилгээ хийх

o Хайрга дайрганы шинжилгээ

o Буталсан чулууны бат бэх тодорхойлох

o Буталсан чулууны элэгдэл тодорхойлох

o Буталсан чулууны марк тодорхойлох

o Элсний шинжилгээ

o Далан суурь, хайрганы элэгдлийн шинжилгээ

o Элсэн конусаар /нэг цэгт/ нягт тодорхойлох

o Замын хучилтаас авсан дээжид /нэг дээжид/ нягт тодорхойлох

Хаяг: ШУТИС-ийн хичээлийн V байр 121 тоот. И-мэйл хаяг: Утас:


Барилгын материалын лаборатори

Барилгын угсралтын ажилд хэрэглэж байгаа бүх төрлийн материалын иж бүрэн шинжилгээг улсын стандарт, техникийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэх, Барилгын инженерийн багц, Хүрээлэн буй орчны багцын бакалавр, магистр, доктор оюутнуудыг, мөн түүнчлэн барилгын салбар, үйлдвэрлэл дээр ажиллаж буй техникийн мэргэжилтнийг дадлагажуулан бэлтгэхэд бидний үйл ажиллагаа чиглэгдэнэ. Тухайлбал:                

  • Барилгын материал, эрдэс түүхий эдэд лабораторийн туршилт тавих
  • Шинэ нэр төрлийн материал гаргах судалгаа шинжилгээ хийх
  • Шинэ дэвшилтэт материалын технологи боловсруулах

Баригдаж байгаа барилгуудын барих үеийн бетон болон бусад материалд чанарын үнэлэлт өгөх, эх орны эрдэс түүхий эдээр импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологи боловсруулах, зардал ихтэй хуучин технологитой үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагааг шинэчлэх, хөндлөнгийн хяналт шинжилгээ хийх судалгаа туршилтын үр дүнг хэвлэн нийтлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ материал үйлдвэрлэх технологи боловсруулах

Хийж болох туршилт, шинжилгээ: Эрдсэн барьцалдах материал, бетон, керамик материалын физик механик шинж чанарын судалгаа, шинжилгээ хийнэ. Үүнд:

Портландцемент, шавар тоосго ба гулдмай, өнгөлгөөний тоосго

Царууц тоосго, шалны керамик хавтанцар

Ханын дотор өнгөлгөөний керамик хавтанцар

Тоосго үйлдвэрлэлд хэрэглэх шавар

Барилгын болон технологийн хэрэглээний шохой

Барилгын гөлтгөнө

Барилгын ажилд хэрэглэх элс, хайрга, дайрга

Сүвэрхэг дүүргэгч

Барилгын зуурмаг, бетон зуурмаг

Хүнд бетон ба сийрмэг бетон

Байгалийн чулуун өнгөлгөөний хавтан

Ханын бетон гулдмай

Гөлтгөнөн хавтан

o Бетон сорьцын физик-механик шинж чанар

o Цемент, тоосго, дайрга хайрга, шавар, хөнгөн бетон, хуурай хольцын шинжилгээ,

o Хөөсөн полтстрол хавтангийн шинжилгээ

Хаяг: ШУТИС-ийн хичээлийн II байр 17 тоот И-мэйл хаяг: Утас:

         ШУТИС-ийн хичээлийн V байр 127-128 тоот И-мэйл хаяг: Утас:


Хүрээлэн байгаа орчин, усны шинжилгээний лаборатори

Байгалийн болон бохир усны цэвэрлэгээ хими, Ундны болон бохир усны микробиологийн анализ хийгдэнэ. Байгалийн болон бохир усыг цэвэрлэх технологи, бохир усны химийн үзүүлэлт, бохир усны микробиологийн үзүүлэлт, ундны усны химийн үзүүлэлт, ундны усны микробиологийн үзүүлэлтийг тодорхойлно.

Хийж болох туршилт, шинжилгээ: 

o Байгалийн болон бохир усныг цэвэрлэх технологи

o Бохир усны химийн үзүүлэлт,

o Бохир усны микробиологийн үзүүлэлт

o Ундны усны химийн үзүүлэлт

o Ундны усны микробиологийн үзүүлэлт

Хаяг: ШУТИС-ийн хичээлийн II байр 101 тоот И-мэйл хаяг: Утас: 


Барилгын дулааны физик, агаарын судалгааны лаборатори

Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвийг түшиглэн 2006 онд байгуулагдсан ба энэ нь сургалт, судалгааны ажлыг тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд жил тутам 10 орчим сая төгрөгөөр тоног төхөөрөмжийн шинэчлэлийг төвийн санхүүжилтээр хийж байдаг. Барилгын физик, барилгын дулаан хамгаалалт, эрчим хүчний аудит, халаалт агаар сэлгэлт, кондиционерийн системийн хэвийн ажиллагааг үнэлэх, хэмжилт туршилтын ажлыг голчлон гүйцэтгэдэг. Барилгын дулааны физик, халаалт, агаар сэлгэлт, кондицонер, барилгын эрчим хүчний аудит хичээлүүдийн лабораторийн ажлын хэсгүүдийг явуулдаг бөгөөд онолоор олж авсан мэдлэгийг бодит байдалд ойлгож авахад тус дөхөм болдог.

Хийж болох туршилт, шинжилгээ: 

Материалын дулаан дамжуулалтын хэмжилт, туршилт

Хашлага бүтээцийн дулааны эсэргүүцлийн туршилт

Халаалтын системийн эх үүсвэрийн үр ашгийн судалгаа

Барилгын эрчим хүчний хэрэглээний аудит

Дотор агаарын чанарын үнэлгээ

Хаяг: ШУТИС-ийн хичээлийн V байр 131 тоот И-мэйл хаяг: munkhbayar@must.edu.mn