Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал

2024 оны хичээлийн жилд зохион байгуулагдах бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж

БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, СУДЛААЧ ОЮУТАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙН УДИРДАМЖ

Барилга Архитектурын Сургуулийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний (ЭШ) хурал, Судлаач оюутан өдөрлөг 2024 оны 09-р сарын 23 өдрөөс 11-р сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Зохион байгуулагч: Барилга Архитектурын Сургууль-Эрдэм шинжилгээний алба

 

Зорилго: Оюутан залуусын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, онолын мэдлэгийг бататгах, техник сэтгэлгээг хөгжүүлэх замаар бүтээгч инженер, мэргэжилтнийг бэлтгэхэд ЭШ-ний хурлын зорилго оршино.

Илтгэл, өгүүлэлд тавигдах шаардлага:

  1. Шинэ санаа, шинэлэг шийдэл
  2. Хэрэглээнд нэвтрүүлэх боломж, ач холбогдол
  3. Судалгаа, туршилтад суурилсан үр дүн
  4. Эдийн засгийн үр ашиг
  5. Багийн хамтын ажиллагаа
  6. Илтгэх ур чадвар
  7. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу бичигдсэн байх (https://www.must.edu.mn/mn/esh_oguulel_zaavar/)

Хугацаа, шалгаруулалт:

Бүртгэл: 2024 оны 10-р сарын 11-ний өдрийг дуустал цахимаар бүртгүүлнэ (https://forms.office.com/r/Q4Pu0Zru6R). 2024 оны 10-р сарын 14-ний өдөр чиглүүлэх уулзалтыг зохион байгуулна.

I шат: Судлаач оюутан өдөрлөг: Бүртгүүлсэн оюутнууд 80:180 харьцаатай постерыг загварын дагуу бэлтгэн 10-р сарын 21-25-ны өдрүүдэд тусгайлан бэлдсэн хэсэгт байршуулж олон нийтэд танилцуулна. Мөн оролцогчид 10-р сарын 19-ыг хүртэл судалгааны ажлын үр дүнгээ товч танилцуулсан 1-2 мин Reel бичлэгийг munkhchimeg.o@must.edu.mn хаягаар ирүүлнэ. 10-р сарын 28-ны өдөр I шатны шалгаруулалтыг хийнэ. Олон нийтийн үнэлгээ (FB reel үнэлгээ /reaction-1 оноо, share-2 оноо/, QR кодын үнэлгээ) болон комиссын үнэлгээний нийлбэрээр шалгаруулалт явуулна. I шатнаас шалгарсан оюутнууд дараагийн шатанд өгүүлэл бичиж илтгэлээр оролцоно.

II шат: Илтгэл хэлэлцүүлэх: Эхний шатнаас шалгарсан оюутнууд 11-р сарын 08-ны дотор өгүүллээ ирүүлнэ. 11-р сарын 14-ний өдөр илтгэл хэлэлцүүлж шалгаруулна.

 

Шагнал: II шатнаас шалгарсан ЭШ шилдэг илтгэлийг дараах байдлаар шагнаж урамшуулна.

I байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал

II байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал

III байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал

                        Олон нийтээс хамгийн их санал авсан постер Өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагнал

 

 

 

Холбоотой цэсүүд