ХБОИС- Сургалтын хөтөлбөр

Манай салбар нь дор дурдсан бакалавр, магистр, докторын түвшний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг. Үүнд:

Бакалаврын сургалтын хөтөлбөр:

Магистрын сургалтын хөтөлбөр:

  • Халаалт, агаар сэлгэлт
  • Ус хангамж, ус цэвэрлэгээ
  • Хаягдал боловсруулах технологи
  • Сантехник, инженерийн байгууламж
  • Хүрээлэн буй орчны инженер

Докторын сургалтын хөтөлбөр:

  • Халаалт, агаар сэлгэлт
  • Ус хангамж, ус цэвэрлэгээ

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРИЙН хөтөлбөрийн сургалтын зорилго:

Улс орныхоо хөгжлийг хангах, хүрээлэн буй орчинд ээлтэй судалгаа, төсөл боловсруулах судлаач, инновац бий болгох мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРИЙН хөтөлбөрийн сургалтын зорилтууд:

  • Төгсөгч нь инженерийн байгууламжийн зураг төсөл, угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбарт инженерээр дадлагажсан байна.
  • Төгсөгч нь мэргэшсэн инженерийн зэрэг горилох, ахисан түвшний боловсрол эзэмшихийг зорьдог болсон байна.
  • Төгсөгч нь салбартаа хэрэгжиж байгаа төслийг удирдан  төлөвлөж, хэрэгжүүлж чаддаг болсон байна.
  • Төгсөгч нь ажлын байранд, мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ мэргэжлийн болон ёс суртахууны хувьд манлайлагч болсон байна.

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРИЙН хөтөлбөрийн суралцахуйн үр дүн :

  1. Математик, физик бусад суурь шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж, инженерийн чиглэлийн асуудал шийдвэрлэхэд хэрэглэх чадвартай болсон байх болно.
  2. Ус цэвэрлэгээ, дулаан техник ба дулаан шилжилт, материалын бүтэц, хий шингэн, хөрс, барилга хот төлөвлөлт, техник, зураг зүйн онолын суурь мэдлэг эзэмшиж, инженерийн чиглэлийн асуудал шийдвэрлэхэд хэрэглэх чадвартай болсон байх болно.
  3. УХАТ, ХАСК, ХБТ, СИБ мэргэжлийн инженерийн түвшний мэдлэг эзэмшиж, инженерийн чиглэлийн асуудал шийдвэрлэхэд хэрэглэх чадвартай болсон байх болно.
  4. Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвартай болсон байх болно.
  5. Туршилт, судалгаа хийх, мэдлэг бүтээх чадвартай болсон байх болно.
  6. Системтэйгээр сэтгэн бодох чадвартай болсон байх болно.
  7. Өөртөө болон ажилдаа шүүмжлэлтэй ханддаг, байнга суралцах чадвартай болсон байх болно.
  8. Ёс зүйтэй, шударга зарчимч, үүрэг хариуцлагаа ухамсарлах чадвартай болсон байх болно.
  9. Багаар ажиллах чадвартай болсон байх болно.
  10. Харилцааны ур чадвартай болсон байх болно.
  11. Гадаад хэлээр харилцах чадвартай болсон байх болно.
  12. Инженерийн шийдэл нь гадаад орчин, нийгэм ба хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвартай болсон байх болно.
  13. Инженерийн шийдэл нь байгууллага, бизнесийн орчноос хэрхэн хамааралтайг ойлгох чадвартай болсон байх болно.
  14. Асуудлыг инженерчлэлийн систем ба менежментийн өргөн хүрээнд сэтгэж шинэ шийдэл, санаа гаргах чадвартай болсон байх болно.
  15. Шинэ шийдэл, санааг зохиомжлох, төлөвлөх, загварчлах чадвартай болсон байх болно.
  16. Шинэ шийдэл, санааг хэрэгжүүлэх чадвартай болсон байх болно.
  17. Шинэ шийдэл, санааг хэрэглэх, үнэлэх чадвартай болсон байх болно.
  18. Байгууллагадаа болон инженерчлэлийн ажилд манлайлах чадвартай болсон байх болно.

Өнөөгийн байдлаар ХАС, УХУЦ, ХБТ мэргэжлийн 400 гаруй  оюутантай, 20 гаруй магистрант, 10 гаруй докторант,  13 багш, 1 сургалтын мастер, 1 эрхлэгчийн туслах ажилтан, эрдэм шинжилгээ судалгааны 2 төв, 3 лабораторитой үйл ажиллагаагаа явуулж байна.

2020 оны байдлаар ХАС, УХУЦ, СИБ, ХБТ мэргэжлээр нийт 1700 гаруй бакалавр, 70 гаруй магистр, 5 доктор төгсөөд байна.

Холбоотой цэсүүд