“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2025”

ШУТИС БАС Барилгын Инженерийн Салбараас жил бүр улсын хэмжээнд зохион байгуулагддаг “Төмөрбетоны аян-2025” оюутны туршилт судалгаа, эрдэм шинжилгээний хурал 2025 оны 01.1-02.19-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

15 дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү аянд ШУТИС Барилга Архитектурын сургууль,  Техник Технологийн Дээд Сургууль, Шинэ Монгол ТДС, ШУТИС-ийн харьяа технологийн сургууль зэрэг нийт 15 багийн 80 гаруй барилгын инженер мэргэжлээр суралцагч оюутнууд төмөрбетон дамнуруу бэлтгэж, туршилт судалгаа хийж, аман болон ханын илтгэлээр оролцлоо. Аяны шагналын санг “ТЭСО ПРОПОРТИЗ” ХХК ивээн тэтгэж, шүүгчээр ”ТЭСО ПРОПОРТИЗ” ХХК-ны чанарын ахлах инженер Н.Адьяабазар, ”АКМИ КОНСАЛТИНГ” ХХК-ний захирал Д.Эрдэнэдаваа, ”ЭМ БИ ЭФ” ХХК-ны захирал Г.Цэрэндорж нар ажиллав.

Тус аяны байрууд:

1-р байр - “Гэрэлт цамхаг” баг (ШУТИС,БАС)

2-р байр –“Алтан Орд” баг (ТТДС)

3-р байр –“Анотерос” баг (ШУТИС, БАС)

Тусгай байр –“МК Юнити” баг (“Монгол коосен” технологийн коллеж)

Тусгай байр –“Шигтгээ” баг (ШУТИС-ын харьяа Дархан - Уул аймаг Технологийн сургууль)

Шилдэг ханан зурагт илтгэл –“Шинэ Монгол” баг (ШМТДС)

Шилдэг аман илтгэл –“Анотерос” баг (ШУТИС, БАС)

Энэ жилийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан ШУТИС БАС Барилгын инженерийн салбарын багш нар, ивээн тэтгэгч болон шүүгч нартаа талархал илэрхийлье.

Аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон оюутан суралцагчиддаа сурлагын амжилтыг хүсэн ерөөе.

1-р байр –“ Гэрэлт Цамхагбаг (ШУТИС,БАС) 2-р байр –“Алтан Орд” баг (ТТДС)
3-р байр –“Анотерос” баг (ШУТИС, БАС) Тусгай байр –“Шигтгээ” баг (ШУТИС-ын харьяа Дархан - Уул аймаг Технологийн сургууль)
Тусгай байр –“МК Юнити” баг (“Монгол коосен” технологийн коллеж) Шилдэг ханан зурагт илтгэл –“Шинэ Монгол” баг (ШМТДС)