Уулзалт, сургалтад ШУТИС, ХААИС, МГТИС-аас нийт 10 багш, үүнээс ШУТИС-ыг төлөөлж уг төслийг хэрэгжүүлэх БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын 4 багш хамрагдсан.
Чадавхжуулах сургалтын хүрээнд барилгын эрчим хүчний хэмнэлттэй холбоотой техник технологийн хөгжүүлэлт, үйлдвэрлэл, лаборатори, судалгааны болон гүйцэтгэж буй төслийн ажлуудтай танилцаж, дулааны гүүрний тооцоолол, загварчлалын, МАТЛАБ-ын түргэвчилсэн танхимын сургалтад хамрагдав.
Таллины техникийн их сургуулийн сургалт эрхэлсэн захирал Хендрик Воллтой уулзаж хичээлийн хөтөлбөрүүдтэй танилцсан ба тус сургууль Хүрээлэн буй орчны чиглэлийн мэргэжлийн инженерүүдийг бакалавр, магистрын хосолсон сургалтаар 5 жилийн хугацаанд сургах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Мэдээ боловсруулсан: БАС, CEBEC төслийн баг
“АВТО ЗАМ-2024” АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТ СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Төрийн одон медаль хүртсэн багш нарт хүндэтгэл үзүүллээ.
“Бат холбоос” анхдугаар тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
ШУТИС-ИЙН “ХҮНДЭТ ПРОФЕССОР” ЦОЛ ГАРДУУЛАВ.
“Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг