“Хүрэлтогоот-2020” эрдэм шинжилгээний олон улсын хуралд Барилга Архитектурын Сургуулийн багш нар амжилттай оролцлоо
Нийтэлсэн: 2020-12-24 00:00:00
БШУЯ, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ болон ТИЗСН-ээс техник, технологийн салбарын залуу судлаачдын дунд “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлыг 16 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн “Хүрэлтогоот-2020” эрдэм шинжилгээний хурал 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд хурлын үйл ажиллагаанд 60 гаруй залуу эрдэмтэн судлаачид, албаны хүмүүс оролцлоо
МЭДЭГДЭЛ : ШУТИС-ийн нийт профессор багш, ажилтан, оюутан суралцагчдын анхааралд
Нийтэлсэн: 2020-11-11 00:00:00
Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн тогломын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” 12 тоот тогтоолыг үндэслэн 11 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн нийт профессор багш нар өөрийн зааж буй хичээлийн лекц, семинар, практик, бие даалт, улсын шалгалт, дипломын ажилтай холбоотой материалуудыг оюутан, сурагцагсадад цахимаар хүргэн, заавар зөвлөгөө өгч, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахыг мэдэгдэж байна.
МЭДЭГДЭЛ
Нийтэлсэн: 2020-11-11 00:00:00
УОК-ын 2020 оны 11-р сарын 11-ний өдрийн шийдвэрийн дагуу сургалтын үйл ажиллагааг 11 сарын 14-ний өдрийг дуустал түр зогсоосныг мэдэгдэж байна. ШУТИС-ийн нийт оюутан суралцагч, профессор багш, ажилтнуудыг дээрх хугацаанд сургууль руу нэвтрүүлэхгүй болохыг мэдэгдэж байна.
Намрын хичээлийн улиралд сургуулийн зүгээс хийж гүйцэтгэсэн тохижилтын ажлууд
Нийтэлсэн: 2020-11-05 00:00:00