“АВТО ЗАМ, ГҮҮРИЙН БАРИЛГА” мэргэжил сурталчлах өдөрлөг 2021 оны 11 сарын 24-ний өдөр ШУТИС хичээлийн I-р байр урлаг зааланд болно.
admin

“АВТО ЗАМ, ГҮҮРИЙН БАРИЛГА” мэргэжил сурталчлах өдөрлөгийг ШУТИС, Барилга, Архитектурын сургууль, Инженерийн байгууламжийн салбар, Авто замчдын холбоо, Авто зам, Гүүрийн салбарын ажил олгогч байгууллагуудтай хамтран 2021 оны 11 сарын 24-ний өдөр ШУТИС хичээлийн I-р байр урлаг зааланд зохион байгуулна.

Өдөрлөгийн зорилго нь ШУТИС, Барилга, Архитектурын сургуулийг Авто зам, гүүрийн мэргэжлээр төгсөх оюутан, залуучуудыг салбарын ажил олгогч байгууллагуудтай холбох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээллийг нэг дороос үзүүлэх, салбарын ажил олгогч байгууллагуудын хүний нөөц бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

ШУТИС-н төгсөгч болон оюутан залуус та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.