Австрали улсын Куртин их сургуультай хамтарсан хөтөлбөр
хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар боллоо.
Барилга, архитектурын сургуулийн Барилгын инженерийн салбарын дэд профессор Ц.Оюунцацрал 2024 оны 3 сарын 20-26-ны өдрүүдэд Австрали улсын Куртин их сургуультай ахисан түвшний хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр ажиллаад ирлээ.
Энэ удаагийн томилолтоор Куртин их сургуулийн Хүмүүнлэгийн факультетийн гадаад харилцаа хариуцсан захирал Лиза Лим, олон улсын хамтын ажиллагаа хариуцсан зөвлөх Мина Чо, оюутан солилцоо хариуцсан захирал Алисон Жонсон, Дизайн, барилгын сургуулийн захирал Сүй Анн, дэд захирал Франчэско Манчини нартай уулзаж хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Мөн Куртин их сургуулийн Дизайн, барилгын сургуулийн хөтөлбөр хариуцсан профессоруудтай Барилгын инженерчлэл 1+1 магистрын сургалтын хөтөлбөрийн төсөл дээр ажиллав.
Эхний ээлжинд хэлний шаардлага хангасан оюутнуудыг нэг семестерийн хугацаатай солилцох, харилцан кредит хүлээн зөвшөөрөх, оюутнуудад тэтгэлэг олгох боломжийн талаар ажиллахаар болов.
Мөн түүнчлэн Куртин их сургуулийн Шинжлэх ухаан, инженерийн факультетийн захирал Вишну Парик, Барилга, механик инженерийн сургуулийн захирал Жонатан Паксман, Хамтын ажиллагаа хариуцсан зөвлөх Саба Амануэл нартай уулзаж хамтран ажиллах талаар санал солилцов.
Инженерийн зурагзүйн тэнхимийн доктор, дэд профессор, МУ-ын зөвлөх инженер Ч.Оюунжаргал, Чанарын менежер, доктор Э.Оюунзаяа нарын “Trends of Training in Engineering Graphics” – “Инженерийн графикийн сургалтын чиг хандлага” өгүүлэл Нийгмийн ухааны салбарт шилдгээр шалгарлаа.
Алтан гадас одон болон Боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнагдсанд баяр хүргэе.
Доктор, профессор Ч.Дэндэвдоржийн нэрэмжит “Барилгын материал” улсын Х олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.
Авто зам - 2024 эрдэм шинжилгээний хур
“Барилгын салбарын хөгжлийн чиг хандлага-2024” ЭШХ хэлэлцүүлэг