ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн 65 жилийн ой, Дэлхийн багш нарын 30 дахь өдөр, Монголын багш нарын 58 дахь өдөр, Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан “Монгол улсын хөгжилд Барилга Архитектурын Сургуулийн оролцоо” сэдэвт үндэсний форумыг 2024 оны 09-р сарын 30-ны өдөр Корпорэйт конвешн центрийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Уг форум нь Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Барилга Архитектурын Сургуулийн оролцоог тодорхойлох зорилготой байсан бөгөөд форумын хэлэлцүүлгийн үр дүнд Төр, хувийн хэвшил, их сургуулийн түншлэлийн тунхаглал байгуулах ёслолын ажиллагааг зохион байгуулав.
Үндэсний форумд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Боловсролын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Усны газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монголын барилгын инженерүүдийн холбоо болон хувийн хэвшлийн байгууллагуудын 500 орчим төлөөлөгчид оролцов. Үндэсний форумыг нээж ШУТИС-ийн ректор, доктор, профессор Т.Намнанг төлөөлж захирлын ажлын албаны дарга, доктор (PhD), дэд профессор Н.Ганзориг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяаг төлөөлж Усны газрын Удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Д.Сайханжаргал нар мэндчилгээ дэвшүүлэв.
Төр, хувийн хэвшил, их сургуулийн хамтын ажиллагааны нөөц бололцоо, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, салбарын үйл ажиллагаанд их сургуулийн үүрэг хариуцлагын талаар нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд Форумын үеэр үндсэн илтгэлүүдийг оролцогч талууд танилцуулав.
ХББОСЯ-ны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг “Төрөөс барилгын салбарт баримталж буй бодлого, түүнд их сургуулийн үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа” сэдвээр; ШУТИС-ийн БАС-ийн захирал доктор (PhD) Б.Нарантуяа “Хот байгуулалт, барилга, зам тээвэр, байгаль орчны салбарын инженерчлэл, технологийн төлөөх БАС-ийн тэмүүлэл: зорилтууд ба шийдлүүд” сэдвээр; Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Lee In Keun Lee In Keun “Building a Brighter Future-A Milestone in the Partnership Between MUST and SNU” сэдвээр; Монголын барилгын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч “МБИХ болон БАС хамтын оролцоо” сэдвээр; БАС-ийн залуу судлаачид “Барилга байгууламж, архитектур, хүрээлэн буй орчны судалгааны сүүлийн үеийн олон амжилт” сэдвээр үндсэн илтгэл тавьж оролцлоо.
Үндэсний форумын хэлэлцүүлэгт модератороор БАС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Аюурзана, панелистаар БАС-ийн захирал Б.Нарантуяа, ХББОСЯ-ны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантулга, Зам тээвэр хөгжлийн яамны Автозамын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа, Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Усны газрын Удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Д.Сайханжаргал, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн газрын дарга М.Балдандорж, Монголын барилгын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Гантулга нар оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр төр, их сургууль, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, цаашид хамтран ажиллах чиглэл, түншлэлийн тунхаглалын зарчмын талаар ярилцав. ХББОСЯ-ны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантулга: Засгийн газрын хэрэгжүүлэхээр зорьж буй 14 мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай инженер техникийн ажилтныг бэлтгэхийн тулд яам их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байгаа ба энэ хүрээнд ШУТИС-ийн БАС-тай стратегийн түнш болох, БАС-ийн удирдлагыг сайдын зөвлөлд орж ажиллах саналыг тавьж хамтран ажиллах санамж бичиг байгуулах болсон тухайгаа тэмдэглэв.
Зам тээвэр хөгжлийн яамны Автозамын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа: Зам тээврийн яам БАС-ийн авто замын багш нартай уялдаа холбоотой ажилладаг тухайгаа дурдаж, цаашид судалгаанд оролцох тогтолцоог дэмжих, норм нормативын сангаас судалгааны ажлыг дэмжих, автозамын төв лабораторийг хамтран ашиглах, ажиллах боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтрах ба тухайн оны төсөвт судалгааны санхүүжилт төлөвлөж суулгах замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой байгаа талаар дурдлаа.
Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Усны газрын Удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Д.Сайханжаргал: Хөгжилд шаардлагатай усны нөөцтэй болохын тулд төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн судалгаа, инженерчлэл, дасан зохицох арга хэмжээний ажилд их сургуулийн үүрэг их бөгөөд санхүүжилтийг баталгаажуулахад төр хариуцлагатай ажиллах нь чухал гэдгийг дурдав.
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн газрын дарга М.Балдандорж: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлтөөр инженерийн байгууламжид оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь инженерийн байгууламжийн ашиглалт, хүртээмжийг сайжруулах, цаашид хүний нөөцийг дэмжихэд чухал алхам болсон. Төр хувийн хэвшлийн тогтвортой хамтын ажиллагааг бий болгоход улс төрийн оролцоог хумих, инженерийн төлөвлөлтөөр үйл ажиллагаа явуулдаг болох, инженер техникийн ажилтны нөөцийн тасралтгүй байдлыг хангах нь чухал байгааг онцлов.
Монголын барилгын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Гантулга: Барилгын ерөнхий хуульд судалгааны чиг үүрэг гүйцэтгэх байгууллагын эрх үүргийг тодорхой зааж өгч байгаа. Иймд цаашид их сургуулийн үүрэг, оролцоо тодорхой болох бөгөөд их сургууль нь салбарын инженерүүдэд шаардлагатай сургалтуудыг зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөтгөх шаардлага байгааг цохон тэмдэглэв. Мөн барилгын норм, нормативын тогтолцоог шинэчлэхэд төр, холбоо, их сургуулийн хамтын ажиллагаа нэн шаардлагатай байгааг онцлов.
Нийт оролцогчдоос хэлэлцүүлгийн асуултыг slido, тунхаглалын саналыг office form программ ашиглан авч оролцоог хангав. Үндэсний форумын үеэр Барилга Архитектурын Сургууль болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ой, Дэлхийн багш нарын 30 дахь, Монголын багш нарын баярын 58 дахь удаагийн баяр мөн олон улсын ахмадын баярыг тохиолдуулан дараах багш, ажилтан нарыг шагнаж урамшууллаа. Нийт шагнуулсан багш, ажилтан нартаа баяр хүргэж цаашдын эрдэм, судлалын ажилд нь амжилт хүсье.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш Н.Доржбалдан докторын (Ph.D.) зэргийг амжилттай хамгааллаа