ШУТИС, Барилга Архитектурын Сургууль нь Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК ба Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичгийг 2024.11.06-д хийлээ. Энэхүү “Санамж бичиг”-ийн зорилго нь талууд хог хаягдлын салбарт бэлтгэгдэж буй инженерүүд болон салбарт ажиллаж буй инженерийн тасралтгүй мэргэжил дээшлүүлэх тогтолцоог хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад оршино.
Элемент Медикал ХХК нь 770 гаруй улс, хувийн хэвшлийн эмнэлэг, 280 гаруй эмийн сан, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэр гэх мэт Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг тээвэрлэх, ариутгаж халдваргүйжүүлэх, бутлах, ландфилл хийж устгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Ханбогд вейст менежмент центр ХХК нь Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт хог хаягдлын менежмент хийж ажилладаг компани бөгөөд аюултай хог хаягдал цуглуулах, хадгалах, тээвэрлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Эко Орчин ХХК нь 2010 оноос эхлэн хог хаягдлын тээвэрлэгч компани бөгөөд ХУД-ийн 50 гаруй аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж байна.
Энэхүү санамж бичгийн хүрээнд “Хаягдал боловсруулах технологи” мэргэжлийн богино хугацааны чадавхжуулах сургалт, оюутны дадлага, цалинтай оюутан, мэргэжлийн семинар, уралдаан, хамтарсан судалгаа төсөл , ажил олгох зэрэг ажлууд хийгдэх болно.
“Бат холбоос” анхдугаар тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
ШУТИС-ИЙН “ХҮНДЭТ ПРОФЕССОР” ЦОЛ ГАРДУУЛАВ.
“Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг
Инженерийн зурагзүйн тэнхимийн багш Э.Сувд докторын (Ph.D.) зэрэг амжилттай хамгааллаа.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болон Алтан гадас одонгоор шагнагдсанд баяр хүргэе.