Хэлэлцүүлгийг НҮБ-ийн Хабитат хөтөлбөрийн төслийн менежер Ш.Энхцэцэг нээж үг хэлсэн ба тэрээр уг хэлэлцүүлгийн үр дүнд салбарын инженерүүд, судлаачид оролцож байгаа учир усны барилга байгууламжийн норм стандартын одоогийн байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулах сайжруулах шаардлага, хэрэгцээг тодорхойлж, цаашид ямар арга хэмжээ авах чиглэлийг тодорхойлж, саналуудаа оролцогч талуудад хүргэх, норм дүрэм стандарт сайжруулах ажилд баг байгуулж цаашид ажиллах хэрэгтэй байна гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлэв.
Хэлэлцүүлгийн илтгэлүүдэд усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэхэд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 30 гаруй норм, дүрмийн баримт бичгүүд ашиглагдаж байгаа ба усны барилга байгууламжийн үндсэн норм дүрмүүд шинэчлэгдээгүй удсан нь үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж байгааг тэмдэгдэв. Тухайлбал уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ихсэж, хур тунадасны эрчим өөрчлөгдсөн өнөө үед 1986 онд боловсруулсан норм дүрмийг ашиглаж байгаа нь зөв техникийн шийдэл гаргахад учир дутагдалтай байна. Мөн сүүлийн жилүүдэд инфляци ихэссэнтэй холбоотой төсвийн жишиг болон суурь норм дүрмүүдийг шинэчлээгүй 10 гаруй жил болж байгаа нь компаниуд үйл ажиллагааны алдагдалд орох нөхцөл болж байгааг ярьж байв. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг нөлөөг бууруулахтай холбоотой олон улсын стандарт, норм дүрмүүд өөрчлөгдсөн, шинэчлэгдсэн байгаатай холбогдуулан усны барилга байгууламжийн норм дүрмийг шинэчлэх, хэрэгцээтэй байгаа норм дүрмийг шинээр боловсруулах шаардлага байгааг илтгэлүүдэд тэмдэглэж байв. Ялангуяа хот суурин газрыг үерийн уснаас хамгаалах инженерийн бэлтгэл ажлыг төлөвлөх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн төлөвлөлтийн норм, усны барилга байгууламжийн ашиглалт, засварын норм гэх мэт нормууд нэн шаардлагатай байгаа боловч 2011 оноос хойш усны барилга байгууламжтай холбоотой нэг ч шинэ норм, дүрэм боловсруулагдаагүй байгаа нь салбарын инженерүүдийн хувьд асуудалд нухацтай хандахад хүргэсэн байна. Хэлэлцүүлгийн илтгэлээс шинэчлэх шаардлагатай болон шинээр боловсруулах шаардлагатай норм дүрмийн саналууд гарч байв.
Илтгэлүүдийн дараа панел хэлэлцүүлгийг зохион байгуулсан ба БХБЯамны төлөөлөл, Барилгын хөгжлийн төвийн төлөөллүүд ажил давхацсан тул оролцож амжаагүй. Ярилцлагын үеэр Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтад тулгамдаж байгаа асуудал, норм дүрмийн хуучирсан байдал нь салбарын үйл ажиллагааг үр ашигтай гүйцэтгэхэд хүндрэл учруулж байгааг олон талаас нь ярилцаж, олон улсын туршлагаар салбарын стандартуудыг зөвлөмж байдлаар боловсруулах, орчуулан ашиглах боломж байгааг тодорхойлов. Үүнтэй холбоотой хотын стандартын газраас хэрэгжүүлж байгаа стандартуудын туршлагыг нэвтрүүлэх боломжтойг пеналист Б.Тэмүүлэн онцлов. НҮБ-ийн Хабитат хөтөлбөрийн менежер Ш.Энхцэцэг: Нэн шаардлагатай байгаа норм, стандартыг боловсруулахын тулд салбарын инженерүүд, БХБЯ, Барилгын хөгжлийн төвийн төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулж цомхон хүрээнд асуудлыг шийдэх чиглэлээр ажиллах санаачлагыг гаргав. Уг санаачлагыг дэмжин зураг төслийн байгууллагуудын төлөөлөл Престиж ХХК-ийн захирал Ш.Ганзориг ажлын хэсэгт орж ажиллахаа илэрхийлэв. Уг ажлын хэсэг (1) нэн шаардлагатай байгаа ашиглалтын дүрэм болон бусад дүрмүүдийг шинээр боловсруулах гээд жагсаалт гаргах, (2) одоо байгаа БНбД-үүдэд Review буюу хяналт үнэлгээ хийх, (3) салбарын болон бүс нутгийн (хотын) стандартууд, гарын авлага, зөвлөмжүүд боловсруулах (хөрвүүлэх) чиглэлд ажиллах хэрэгтэй гэж санал гаргав. Улаанбаатар хотын Захирагчын ажлын албаны М.Балдандорж: Хэлэлцүүлгийн тэмдэглэл, нэн шаардлагатай байгаа шинээр боловсруулах норм дүрмийн саналуудыг Барилгын хөгжлийн төв болон Барилга хот байгуулалтын яамд хүргэх шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр тэмдэглэв.
Усны барилга байгууламжийн дараах норм дүрмийг шинэчлэх
дараах норм дүрмийг шинээр боловсруулах
гэсэн саналууд гарав.
Мэдээ бэлтгэсэн: ШУТИС Барилга архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн салбар
2024.04.26
“Бат холбоос” анхдугаар тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
ШУТИС-ИЙН “ХҮНДЭТ ПРОФЕССОР” ЦОЛ ГАРДУУЛАВ.
“Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг
Инженерийн зурагзүйн тэнхимийн багш Э.Сувд докторын (Ph.D.) зэрэг амжилттай хамгааллаа.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болон Алтан гадас одонгоор шагнагдсанд баяр хүргэе.