Уулзалтад ШУТИС-ийг төлөөлж БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын багш нар, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, Швед улсын Лундын их сургууль, Эстони улсын Таллины их сургуулийн төлөөллүүд оролцлоо. Энэхүү уулзалт нь CEBEC төслийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан анхны танхимын уулзалт байсан бөгөөд хөтөлбөрийн дагуу явагдлаа. Оролцогч сургуулиудын танилцуулга, төслийн эхний үр дүнгийн танилцуулга, сургууль тус бүрийн 5 багц ажлуудын явц, цаашид хийх ажлын зохион байгуулалт, төслийн эдийн засгийн талаар ярилцлаа. Лундын их сургууль дээр “Барилгын эрчим хүчний хэмнэлт” чиглэлээр хэрэгжиж буй магистрын болон бусад төсөл хөтөлбөр, Барилгын эрчим хүчний хэмнэлтийн ба нарны зайн лабораторитой танилцаж туршлага солилцов.
Шведийн Малмо хотын Augustenborg Эко хотын төлөвлөлт, Scandinavian Green Roof Institute-ийн Ногоон барилга, түүний эрчим хүчний хэмнэлт, нарны зайн системийг хэрэглэж буй байдал, борооны усыг цуглуулж, цэвэрлэн, эргүүлэн ашиглах систем, ногоон дээвэр, түүний бүтэц, ургамлуудын төрөл, хог хаягдал хадгалах, ангилах системүүдтэй танилцав. “Sysav” хог хаягдлаас эрчим хүч, бордоо гаргах үйлдвэр, барилгын хог хаягдал боловсруулах үйлдвэр зэрэг кластер үйлдвэрүүдтэй танилцав.
Цаашид төслийн хүрээнд “Барилга дахь сэргээгдэх эрчим хүчний ашиглалт” ба “Барилгын тооцоолол дах MATLAB-ын хэрэглээ” хичээлийн лаборатори байгуулах, төслийн Европын холбооны оролцогч сургуулиуд монголын сургуулиудын төслийн ажилтай бодитоор танилцах, багшлах боловсон хүчний чадавх сайжруулах , оюутан солилцооны хөтөлбөрүүд зэрэг ажлууд хийгдэх болно.
Мэдээ боловсруулсан: БАС, CEBEC Төслийн баг
“Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг
Инженерийн зурагзүйн тэнхимийн багш Э.Сувд докторын (Ph.D.) зэрэг амжилттай хамгааллаа.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болон Алтан гадас одонгоор шагнагдсанд баяр хүргэе.
Инженерийн зурагзүйн тэнхимийн доктор, дэд профессор, МУ-ын зөвлөх инженер Ч.Оюунжаргал, Чанарын менежер, доктор Э.Оюунзаяа нарын “Trends of Training in Engineering Graphics” – “Инженерийн графикийн сургалтын чиг хандлага” өгүүлэл Нийгмийн ухааны салбарт шилдгээр шалгарлаа.
Алтан гадас одон болон Боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнагдсанд баяр хүргэе.