Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бакалавр оюутны Эрдэм шинжилгээний хурал 2022 оны 03 дугаар сарын 01-15-ны өдрүүдэд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурал нь оюутан залуусын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, онолын мэдлэгийг бататгах, техник сэтгэлгээг хөгжүүлэх, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилготой юм. Эрдэм шинжилгээний хурлын I шатыг салбарууд 03 дугаар сарын 01-09-ны өдрүүдэд зохион байгуулж дараах илтгэлүүд шалгарч II шатны хуралд оров.
ДД |
Оюутны нэр |
Мэргэжил |
Удирдагч багш |
Илтгэлийн сэдэв |
1 |
Д.Лхагвадулам, Ө.Энхжин, Д.Бат-Амгалан |
Архитектур |
Э.Сэлэнгэ |
Архитектурын мэргэжлийн дизайны хичээлийн анги танхимын судалгаа |
2 |
Ц.Нандин-Эрдэнэ |
Архитектур |
Э.Болорцэцэг |
Улаанбаатар хотод бие даан амьдрах сонирхолтой залуучуудад зориулсан төлбөрийн чадварт нийцсэн нэг өрөө түрээсийн орон сууцны хэрэгцээ ба орон зайн судалгаа |
3 |
Б.Мядагбадам, А.Цэлмүүн |
Архитектур |
А.Өэлүн |
Ногоон дээвэр |
4 |
Ц.Нямбаяр, Б.Энхтүвшин, О.Мөнхбаяр, Г.Дулмаа |
Барилгын материал үйлдвэрлэлийн технологи |
Д.Сүнжидмаа |
Монгол орны түүхий эдийг ашиглан хуурай паалан болон эмульс гарган авах технологийн судалгаа |
5 |
А.Даваанаран, Х.Эрдэнэбаяр, Б.Самбуу, С.Хонгор |
Барилгын материал үйлдвэрлэлийн технологи |
Б.Буянжаргал |
Бетоны шинж чанарт дүүргэгчийн карбонот эрдсийн нөлөөллийн судалгаа |
6 |
Б.Хишигтогтох, Б.Төгөлдөр, Г.Баяртогтох, М.Дашням, Л.Алтанбагана |
Барилгын материал үйлдвэрлэлийн технологи |
С.Ууганбаяр |
Шүүрдэг бетоны шинж чанарын судалгаа |
7 |
Д.Энхжаргал, Б.Гал-Эрдэнэ, О.Дашдондог, Б.Түмэнхүслэн, Ц.Анхбаяр |
Ус хангамж ариутгах татуурга |
Ж.Даваацэрэн |
Ахуйн хэрэглээнээс гарах саарал усыг суултуурт дахин ашиглах судалгааны үр дүн |
8 |
Т.Энх-Амгалан, Э.Энх-Үйлс |
Ус хангамж ариутгах татуурга |
Ж.Даваацэрэн |
Ахуйн хэрэглээнээс гарах саарал усыг суултуурт дахин ашиглах судалгааны үр дүн |
9 |
Н.Сайнбаяр, Т.Ууганбадрал |
Ус хангамж ариутгах татуурга |
С.Эрхэмбаяр |
Арьс шир ноос угаах үйлдвэрийн усыг коагулятын аргаар цэвэрлэх |
10 |
М.Амьдарь, А.Энхзул |
Халаалт агаар сэлгэлт |
Ц.Уранцэцэг |
Барилгын дулаан алдагдал |
03 дугаар сарын 15-ны өдөр II шатны шалгаруулалтыг зохион байгуулав. Үнэлгээний комисст ЭНБ дарга Б.Аюурзана, дэд профессор Э.Пүрэв-Эрдэнэ, дэд профессор Б.Лхагвадулам, дэд профессор П.Сэргэлэн, ахлах багш Цас-Оргилмаа, ахлах багш О.Алтанзагас, ахлах багш Ц.Уранцэцэг нар ажиллаж Асуудлаа тодорхойлсон байдал, хэрэглээ, ач холбогдол, Тухайн асуудлыг шийдвэрлэсэн байдал, онцлог шийдэл, Техник технологи, эдийн засгийн судалгаа, тооцоолол, Илтгэх ур чадвар/Асуулт хариулт, Өгүүлэл бичих стандарт шаардлага хангасан эсэх шалгуур үзүүлэлтээр дүгнэлээ.
Тэргүүн байрыг Архитектурын салбарын багш Э.Сэлэнгэ удирдагчтай Архитектур мэргэжлийн оюутнууд Д.Лхагвадулам, Ө.Энхжин, Д.Бат-Амгалан нарын “Архитектурын мэргэжлийн дизайны хичээлийн анги танхимын судалгаа” сэдэвт илтгэл;
Дэд байрыг Архитектурын салбарын ахлах багш А.Өэлүн удирдагчтай Архитектур мэргэжлийн оюутнууд Б.Мядагбадам, А.Цэлмүүн нарын “Ногоон дээвэр” сэдэвт илтгэл;
Гутгаар байрыг Барилгын инженерийн салбарын профессор Д.Сүнжидмаа удирдагчтай Барилгын материал үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн оюутнууд Ц.Нямбаяр, Б.Энхтүвшин, О.Мөнхбаяр, Г.Дулмаа нарын “Монгол орны түүхий эдийг ашиглан хуурай паалан болон эмульс гарган авах технологийн судалгаа” сэдэвт илтгэл;
Тусгай байрыг Барилгын инженерийн салбарын ахлах багш Б.Буянжаргал удирдагчтай Барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн мэргэжлийн оюутнууд А.Даваанаран, Х.Эрдэнэбаяр, Б.Самбуу, С.Хонгор нарын “Бетоны шинж чанарт дүүргэгчийн карбонат эрдсийн нөлөөллийн судалгаа” сэдэвт илтгэл, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Даваацэрэн удирдагч Ус хангамж ариутгах татуурга мэргэжлийн оюутнууд Д.Энхжаргал, Б.Гал-Эрдэнэ, О.Дашдондог, Б.Түмэнхүслэн, Ц.Анхбаяр нарын “Ариун цэврийн өрөөний бие даасан үнэлгээ хийж, ус алдагдлаас хамаарсан асуудлыг судлах” сэдэвт илтгэлээр тус тус эзлэв.
Бакалавр оюутны эрдэм шинжилгээний ажил амжилттай удирдан оролцуулж, идэвх санаачилгатай ажилласан Барилгын инженерийн салбарын профессор Д.Сүнжидмааг "Шилдэг удирдагч багш"-аар шалгаруулав.
Нийт шалгарсан судлаачдадаа зорьсондоо хүрэх итгэл, зүтгэл, эрмэлзлээрээ дүүрэн байж цаашдын эрдэм судлалын ажилдаа амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.