Барилга, Архитектурын сургуулийн профессор, МУ-ын зөвлөх инженер, доктор, профессор, Жүгдэрийн Гэрэлхүү, МУ-ын зөвлөх инженер, доктор, дэд профессор Эрдэнийн Ганзориг нартаа төрийн дээд МУ-ын гавьяат цол хүртсэнд баяр хүргэе.
Жүгдэрийн Гэрэлхүү багш маань 1969 оноос тус сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, профессороор тасралтгүй 50 гаруй жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд түүний өргөн цар хүрээтэй мэдлэг, арвин баялаг туршлага, зарчимч шударга, хөдөлмөрч зан чанараараа сургууль хамт олны болон барилгын салбарын хэмжээнд олны хүндэтгэл хүлээсэн профессор, эрдэмтэн сурган хүмүүжүүлэгч билээ. Түүний энэхүү Монгол Улсын боловсролын салбар, Монгол Улсын барилгын салбарын олон зуун инженерүүд бэлтгэх их үйлсэд зориулсан хөдөлмөрийг үнэлж Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагналаа.
Эрдэний Ганзориг багш маань 1984 оноос тус сургуульд багшлахын зэрэгцээ Монголын барилгын инженерүүдийн холбооны үүсгэн байгуулагчдын бөгөөд удирдагч, шилдэг инженер, төрийн захиргааны байгууллага, дээд боловсролын болон дипломын дараах сургалт, эрдэм шинжилгээ, инженерийн практик, мэргэжлийн нийгэмлэгийн салбарт нэр хүнд бүхий боловсон хүчин билээ. Түүний энэхүү үр бүтээлтэй ажилласанг үнэлж МУ-ын “Гавьяат барилгачин” цолоор шагналаа.
Гавьяат багш Ж.Гэрэлхүү, Гавьяат барилгачин Э.Ганзориг нартаа БАС-ийн хамт олон мөн барилгын салбарт ажиллаж буй олон мянган шавь нарынх нь өмнөөс бидэндээ үргэлж, зөвлөн тусалж байхыг хүсээд амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
БАС-ийн захирлын зөвлөл
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.