Судалгаанд суурилсан их сургууль хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, ШУТИС-ийн 2030 стратеги төлөвлөгөөний “Бид шинийг санаачлагч, оюуны бүтээлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэгч энтрепренер байх” үнэт зүйлийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, профессор багш нарын шинжлэх ухаан, технологийн шинэ санааг бодит бүтээл болгоход туслах, олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор “Инновацийн бүтээлийн уралдаан-2021” уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Уралдаан хоёр үе шаттай бөгөөд эхний шатнаас шалгарсан багуудад тодорхой хэмжээний санхүүжилт олгож санааг нь бодит бүтээл болгох билээ.
Уг уралдааны хүрээнд Барилга Архитектурын Сургуулийн профессор багш нарт инноваци, инновацийн талаарх ерөнхий ойлголт, бүтээл санаагаа хэрхэн инновацийн бүтээгдэхүүн болгох, гарааны компаний талаар сургалтыг 11 дүгээр 04-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Сургалтыг БАТС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), профессор Ч.Баасандаш удирдан явуулав.
2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр уралдааны эхний шатыг цахим хэлбэрээр зохион байгуулав.
Үнэлгээний комисст Захирал Б.Нарантуяа, ЭНБ дарга Ц.Оюунцацрал, ШУТИС-ийн ЭШИГ-ын мэргэжилтэн М.Зулбаяр, ТДТ-ийн мэргэжилтэн Н.Бадрах, Архитектурын салбарын дэд профессор Э.Пүрэв-Эрдэнэ, Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш Э.Оюунзаяа, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ахлах багш Б.Мөнхбаяр, Барилгын инженерийн салбарын багш Б.Жавхлан нар ажиллав.
Үнэлгээний комисс Хүрээлэн буй орчинд ээлтэй инженерийн шийдэлтэй байх, Бүтээлийн өнгө үзэмж, Үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой эсэх, Шинэлэг тал, Инновацын бүтээл эсэх үзүүлэлтүүдээр дүгнэж дараагийн шатанд Энзим бордоо, Нарны картан шугам, Нанобабл технологиор ус цэвэршүүлэх туршилт судалгаа, Гэр хорооллын иргэдэд зориулсан "Нэг айлын сууц төлөвлөхөд зориулсан гарын авлага” бүтээлүүд шалгарав. Уг багууд тодорхой хэмжээний санхүүжилт авч санаагаа бүтээл болгож дараагийн шатанд өрсөлдсөн юм.
Уралдааны төлөвлөгөөний дагуу профессор багш нарт Оюуны өмчийн талаарх сургалтыг Технологи дамжуулалтын төвийн мэргэжилтэн Н.Бадрахтай хамтран оюуны өмчийн шинэчлэгдсэн хуулийн талаарх мэдээлэл, эрхийн хамгаалалт бүхий бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах арга замууд чиглэлээр 2021 оны 12-р сарын 24-ний Баасан гарагт зохион байгуулав.
Уралдааны сүүлийн шатны шалгаруулалтыг 2022 оны 01-р сарын 26-ны өдөр зохион байгуулав. Багууд өөрсдийн санааг тодорхой санхүүжилтээр бодит бүтээл болгосныг танилцуулав.
Нэгдүгээр байранд Б.Жигжид ахлагчтай “Нарны картан шугам” бүтээл, хоёрдугаар байранд П.Сэргэлэн ахлагчтай “Энзим” бордоо бүтээл тус тус шалгарав. Шалгарсан багууддаа баяр хүргэе.
Идэвх санаачилгатай оролцсон нийт профессор багш нартаа баярлалаа. Цаашдын эрдэм судлалын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье..
Барилга Архитектурын Сургууль
Эрдэм шинжилгээний алба
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.