Энэтхэг улсын Нирма Их Сургуулийн, Архитектур ба Төлөвлөлтийн институтийн (Nirma University, Institute of Architecture and Planning) 2021.12.16-18 өдрүүдэд зохион байгуулсан International Conference on ‘Future is Urban’: Livability Resilience Conservation сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Архитектурын салбарын ахлах багш А.Өэлүн, багш Э.Болорцэцэг нар ‘’Accessibility Analysis of Public Green Space of Ulaanbaatar City’’ сэдэвт өгүүллийг олон улсын Архитектур, хот төлөвлөлтийн эрдэмтэн судлаачдын хүрээнд илтгэлээр танилцуулж хэлэлцүүлсэн.
Тус хуралд дэлхийн 60 гаруй их дээд сургуулиас судлаачид Орон зай ба Нийгэм соёл (Space, Society & Culture), Хот төлөвлөлт ба Дизайн (Urban Planning & Design), Ногоон болон Цэнхэр дэд бүтэц (Green and Blue Infrastructure), Экологи Хүрээлэн буй орчин ба Цаг уурын өөрчлөлт (Ecology, Environ. & Climate Change) гэсэн бүлэг сэдвүүдийн хүрээнд 100 гаруй илтгэлүүд хэлэлцүүлсэн болно.
Цаашид өгүүлэл ОУ-ын хурлын эмхтгэлд хэвлэгдэн гарна.
Хурлын мэдээллийг дараа линкээр орж үзнэ үү: - Institute of Architecture and Planning (nirmauni.ac.in)
Мэдээллийг бичсэн ШУТИС-ийн БАС-ийн Архитектурын салбарын ахлах багш А.Өэлүн, багш Э.Болорцэцэг
27.12.2021
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.