Барилгын инженерийн салбараас “БЕТОН, ТӨМӨРБЕТОН БҮТЭЭЦИЙН АСУУДЛУУД” онол, практикийн семинарыг жил бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэн эхний семинарыг “Хүйтний улиралд бетон, төмөрбетон бүтээцийн ажлыг гүйцэтгэх технологи” сэдвээр 2021 оны 12 сарын 02-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хүйтний улирал эхэлж буйтай холбоотой бетон, төмөрбетон бүтээцийн ажлыг гүйцэтгэх аргачлалын талаарх онолын судалгаа, үйлдвэрлэлийн практик туршлагуудыг солилцсон сонирхолтой хурал боллоо.
Семинарт академич Д.Дашжамц “Өвлийн бетоны технологийн асуудлууд”, МУ-ын гавъяат барилгачин, зөвлөх инженер Ц.Эрдэнэбат “Өвлийн бетоны цутгалтын технологи, ажил гүйцэтгэх аргачлал”, Монкон констракшн ХХК-ын төслийн инженер М.Мөнх-Эрдэнэ, Б.Батчимэг нар “Хүйтний улиралд бетон цутгах аргачлал болон чанарын хяналт, шалгалт”, ахлах багш, МУ-ын зөвлөх инженер Н.Гэрэлтцолмон “Ган төмөрбетон бүтээцийн хучилтын тооцооны онцлог”, дэд профессор Р.Хишгээ, профессор Я.Дүйнхэржав нар “Хүйтний улиралд бетон, төмөрбетон бүтээцийн ажлыг гүйцэтгэхэд тавигдах шаардлага, нормуудын харьцуулсан судалгаа” илтгэлүүдийг хэлэлцүүлсэн. Семинарт Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын газар, Монголын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо, Монкон Констракшн, “NCD” групп, “Эко констракшн” ХХК зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, төгсөгчид идэвхитэй оролцлоо.
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.