“АВТО ЗАМЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕР”, “ГҮҮРИЙН БАРИЛГЫН ИНЖЕНЕР” МЭРГЭЖЛҮҮДИЙГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ

Барилга Архитектурын Сургуулийн Инженерийн Байгууламжийн Салбар 2021 оны 11-р сарын 24-ний өдөр Авто замын барилгын инженер, гүүрийн барилгын инженер мэргэжлүүдийг сурталчлах өдөрлөгийг Монголын авто замчдын холбоотой хамтран зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Зам тээврийн хөгжлийн төв болон авто замын салбарын аж ахуйн нэгж байгууллагууд, БАС-ийн Авто зам ба гүүрийн барилгын 3, 4-р курсийн оюутан сурагчид оролцлоо.

 

Энэхүү Өдөрлөгөөр Авто замын барилга, Гүүрийн барилга мэргэжлээр суралцаж буй оюутнууд, ажил олгогч хоорондын уулзалт, Авто зам ба гүүрийн төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагааны танилцуулга, авто замын салбарын мэргэжилтэн, багш эрдэмтдийн бүтээл, ном сурах бичгийн үзэсгэлэн, сургалтын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажил олгогчдын санал хүсэлт авах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

Өдөрлөгт:

  • Улаанбаатар зам засвар арчлалтын газар
  • Монголын Автозамчдын Холбоо
  • Зам тээврийн хөгжлийн төв
  • Оюутолгой ХХК
  • Эрдэнэс Тавантолгой ХК
  • SRP Engineer Consulting Mongolia
  • WXP Road Builder & Heavy Construction
  • Арж капитал ХХК
  • Таны зам ХХК
  • Наранбулаг Хан ХХК
  • Шилдэг зам ХХК
  • Соёмбот зам ХХК
  • NBCC
  • Гео-зураглал зэрэг байгууллага, компани оролцлоо.