МУ-ын зөвлөх инженер, техникийн ухааны доктор (Ph.D) М.Магмут агсаны гэр бүлээс түүний хэрэглэж байсан ном сурах бичгүүдийг хандивлалаа

МУ-ын зөвлөх инженер, техникийн ухааны доктор (Ph.D) М.Магмут агсаны гэр бүлээс түүний хэрэглэж байсан ном сурах бичгүүдийг хандивлалаа

МУ-ын зөвлөх инженер, техникийн ухааны доктор (Ph.D) М.Магмут агсан нь ШУТИС-ийн БАС-д  ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулж, эрдэм шинжилгээний хуралд өөрийн туршлагаа хуваалцаж, сургуультай хамтран ажилладаг МУ-ын ахмад туршлагатай инженерүүдийн нэг байсан билээ. Түүний гэр бүлийн зүгээс хэрэглэж байсан ном сурах бичгүүдийг нь багш, оюутнуудад хандивлах хүсэлттэйгээр ирүүлснийг БАС-ийн захиргаа, БИСалбарын зүгээс баяртайгаар хүлээн авч, 2021 оны 11-сарын 10-ны өдөр 2-р байрны 4 давхарт үзэсгэлэн гаргаж ажиллаа. М.Магмут агсаны ажил эрхлэлт болон эрдэм шинжилгээний ажлын талаарх товч мэдээллийг гаргаж хойч үеийнхэнд танилцуулав. Багш, оюутнууд ном сурах бичиг, гарын авлагыг үзэж сонирхон өөрийн хэрээгцээт номоо авлаа. Хүрэлцэн ирсэн гэр бүлийнхнийг нь БАС-ийн захирал Б.Нарантуяа, дэд захирал М.Сугар, БИСалбарын эрхлэгч Я.Дүйнхэржав нар хүлээн авч талархал илэрхийлэв.