Барилга, Хот байгуулалтын яамны албаны хүмүүс манай сургууль дээр 2021.09.23-ны өдөр ирж уулзалт хийлээ.
БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Гантулга, Статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга н.Нарантуяа, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Билэгсайхан нарын төлөөлөлтэй БАС-ийн захирал Б.Нарантуяа, дэд захирал М.Сугар, БИС-ын эрхлэгч Я.Дүйнхэржав, АС-ын эрхлэгч И.Гончигбат, ХБОИС-ын эрхлэгч Д.Басандорж, ИБ-ын салбарын эрхлэгч Р.Болормаа нар уулзаж санал солилцлоо.
Энэхүү уулзалтын төгсгөлд БХБЯ-ны төлөөлөгчдийн ахлагч Д.Баярсайхан дүгнэж хэлэхдээ: Яамны зүгээс дэмжлэг үзүүлж болох их олон ажил байна. Хамтын ажиллагааг ойр нягт хамтарч ажиллахыг хүсмээр байна. Өнөөдрийн уулзалт урьдчилсан байдлаар уулзлаа.
Миний хувьд дараагийн удаа сайдыг танай сургууль дээр ирж ажиллаасай гэж хүсэж байна. Асуудлуудыг газар дээр нь үзэж судлаад санал тавиад анги танхим, лаборатори үзэж танилцаасай гэж бодож байна. Та бүхний хэлсэн олон санал, санаачлагыг бид чиглэл чиглэлээрээ тэмдэглэж авлаа.
Цаашид бодлогын хувьд мэргэжлийн яамны хувьд бүх талаар дэмжиж ажиллана. Өнөөдрийн уулзалтад оролцсон захирал, салбарын эрхлэгч нарт баярлалаа. Дараагийн уулзалтыг ойрын хугацаанд хийнэ.
Магадгүй бид БШУЯ, БХБЯ, танай сургууль орсон санамж бичиг байгуулаад төлөвлөгөө гаргаад ажиллахад бэлэн байна. Мэргэжил сурталчлах ажлын хүрээнд хамгийн ойрын хугацаанд нийтийн аж ахуйн 90 жилийн ойн хүрээнд мэргэжлүүдээ сурталчлах хэрэгтэй. Боловсон хүчний асуудлуудаа тавих хэрэгтэй. Энэ тал дээр төрийн захиргаа, яамны зүгээс хамтарч дэмжиж ажиллана.
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.