БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН ПРОФЕССОР, БАГШ, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Профессор, багш, судлаачдын Эрдэм шинжилгээний хурал 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурлын зорилго нь профессор, багш, судлаачдын гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх, сурталчлах, харилцан туршлага солилцох, залуу судлаачдыг дэмжихэд оршино.
Тэргүүн байрыг Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ахлах багш Б.Аюурзана “Шүүрэлтийн урсгалыг загварчлах сүлжээний Больцманы арга” сэдэвт илтгэл;
Дэд байрыг Барилгын инженерийн салбарын багш Х.Уламбаяр “Дагуу-хөндлөн гулзайлтанд ажиллах уян шилбэний хотойлтын тооцооны аналитик болон тоон аргуудын харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэл;
Гутгаар байрыг Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ахлах багш П.Сэргэлэн “Бетоны хаягдлыг барилгад эргүүлэн ашиглах судалгаа” сэдэвт илтгэлээр тус тус эзлэв.
Шалгарсан профессор, багш нар ШУТИС-ийн “Эрдмийн чуулган-2021” эрдэм шинжилгээний хуралд оролцоно.
Нийт оролцсон судлаачдадаа зорьсондоо хүрэх итгэл, зүтгэл, эрмэлзлэлээр дүүрэн байж цаашдын судалгааны ажилдаа нь амжилт хүсэн ерөөе.
Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.