БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Доктор, магистр, бакалавр оюутны Эрдэм шинжилгээний хурал 2021 оны 03 дугаар сарын 04-15-ны өдрүүдэд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурал нь залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин урамшуулах, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, зөвлөгөө авах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд танилцуулах, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилготой юм. Эрдэм шинжилгээний хурлын I шатыг салбарууд 03 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд зохион байгуулж дараах илтгэлүүд шалгарч II шатны хуралд оров.
Бакалавр оюутан:
ДД |
Оюутны нэр |
Мэргэжил |
Удирдагч багш |
Илтгэлийн сэдэв |
1 |
Д.Чинзориг |
Архитектур-V курс |
Д.Өлзийсүрэн |
Орон сууцны гаднах хүүхдийн амралт, тоглоомын талбайн орон зайн судалгаа |
2 |
Н.Шаарийбуу |
Архитектур-V курс |
А.Өэлүн |
Гарааны бизнесийн экосистемийг бүрдүүлэхэд инновацын төвийн барилгын ач холбогдлын судалгаа |
3 |
Х.Оюунтүлхүүр |
Архитектур-IV курс |
Ж.Хандармаа |
Орон сууцны тоглоомын талбайн аюулгүй байдал |
4 |
Д.Бүрэнбаяр, Б.Сугархүү |
Архитектур-IV курс |
Ж.Хандармаа |
Эмзэг бүлгийн иргэд, тэдгээрийн амьдрах орчныг сайжруулах арга зам |
5 |
Б.Шалсмаа |
УББ III курс |
Б.Аюурзана |
Явган хүний зам, талбайн борооны ус зайлуулах шинэ шийдэл |
6 |
Б.Эрдэнэбүрэн, О.Хосбаяр |
БМҮТ III курс |
Б.Сүнжидмаа, Б.Буянжаргал, Ц.Уранцэцэг |
Хаягдал хялгас, ноос ашиглан дуу, дулаан тусгаарлах материал гарган авах судалгаа |
7 |
Т.Дариймаа |
ХБТ IV курс |
Б.Лхагвадулам |
Кино театрын хог хаягдлын менежмент |
8 |
Б.Хулан, Т.Мөнхзул |
ХБТ IV курс |
Б.Лхагвадулам |
Ковид ба нүүрний маск, түүний хог хаягдлын менежментийн судалгаа |
9 |
Б.Төгөлдөр, Г.Чинсанаа, Н.Ууганцэцэг |
Архитектур-III курс |
А.Өэлүн, Э.Болорцэцэг |
БАС, Архитектурын салбарын бакалаврын хөтөлбөрийн сургалтын орчныг сайжруулах судалгаа |
10 |
Д.Хонгорзул, Л.Анхбаяр, Э.Тэнгис, С.Сайханбаатар |
Архитектур-V курс |
И.Гончигбат |
ШУТИС-ийн 2-р байрны төв шатны шахтны нүхийг ашиглах архитектур орон зайн судалгаа |
03 дугаар сарын 12-ны өдөр II шатны шалгаруулалтыг зохион байгуулж
Тэргүүн байрыг ХБОИС-ын ахлах багш Б.Аюурзана удирдагчтай Усны барилга байгууламж мэргэжлийн III курсийн оюутан Б.Шалсмаа “Явган хүний зам, талбайн борооны ус зайлуулах шинэ шийдэл” сэдэвт илтгэл;
Дэд байрыг Архитектурын салбарын ахлах багш Д.Өлзийсүрэн удирдагчтай Архитектур мэргэжлийн V курсийн оюутан Д.Чинзориг “Орон сууцны гаднах хүүхдийн амралт, тоглоомын талбайн орон зайн судалгаа” сэдэвт илтгэл;
Гутгаар байрыг ХБОИС-ын дэд профессор Д.Сүнжидмаа, ахлах багш Б.Буянжаргал, Ц.Уранцэцэг удирдагчтай Барилгын материал үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн III курсийн оюутнууд Б.Эрдэнэбүрэн, О.Хосбаяр нар “Хаягдал хялгас, ноос ашиглан дуу, дулаан тусгаарлах материал гарган авах судалгаа” сэдэвт илтгэлээр тус тус эзлэв.
Бакалавр оюутны эрдэм шинжилгээний 2 ажил амжилттай удирдан оролцуулж, идэвх санаачилгатай ажилласан Архитектурын салбарын дадлагажигч багш Ж.Хандармааг "Шилдэг удирдагч багш"-аар шалгаруулав.
Магистр, доктор оюутан:
Магистр оюутан |
||||
1 |
Б.Жигжид |
Архитектур |
Ж.Гомбо |
Барилга, байгууламжийн инсоляци тодорхойлох график аргачлалын нэгэн хувилбар |
2 |
С.Алтангэрэл |
Архитектур |
А.Өэлүн |
Архитектур дизайны урланд суурилсан сургалтын орчны судалгаа |
3 |
З.Хишигдалай |
Архитектур |
А.Өэлүн |
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан орон сууцны барилгын хэв шинж |
4 |
Т. Батболд |
Автозамын барилга |
Б.Болд |
Идэвхжүүлсэн эрдэс нунтгийг асфальтбетонд ашиглах судалгаа |
5 |
Г. Намуун |
Автозамын барилга |
Р.Болормаа |
Явган хүний зам, гудамж замын түвшинд явган зорчих боломжийг үнэлэх аргачлал боловсруулах нь |
6 |
М. Ерөөлт |
Барилгын материал үйлдвэрлэлийн технологи |
Б.Буянжаргал |
Чулуун карьерын хаягдлыг өндөр бат бэхтэй бетонд ашиглах боломжийн судалгаа |
7 |
Т.Жигмэд |
Барилгын инженер |
Я.Дүйнхэржав |
Барилгын бүтээцийн гал тэсвэршилтийн судалгаа |
Доктор оюутан |
||||
1 |
Г.Нарангэрэл |
Архитектур |
Ж.Гомбо |
Монгол улсын хот байгуулалтын үйл ажиллагаанд хот зохицуулалтын тогтолцоог нэвтрүүлэх нь |
2 |
Н.Насанбаяр |
Усны барилга байгууламж |
С.Чулуунхуяг |
Мөсөн халиа тошин, усны сэргээгдэх эх үүсвэр ба нөөц |
3 |
Н.Хангайсайхан |
Халаалт агаар сэлгэлт |
Б.Билгүүн |
Улаанбаатар хот дах цэцэрлэгийн барилгын дотор агаарын чанар ба агаар сэлгэлтийн системийн ажиллагааны үнэлгээ |
4 |
Н.Болдбаатар |
Усны барилга байгууламж |
С.Чулуунхуяг |
Төв цэвэрлэх байгууламжид ирж буй бохир усны найрлага, шинж чанар өөрчлөлтийн судалгаа |
5 |
Н.Одонтуяа |
Барилгын инженер |
С.Нямдорж |
Суумтгай буурьт төсөллөх геосинтетик арматурчилалтай хөрсөн дэрний штампын туршилтын дүн |
6 |
Б.Басбиш |
Барилгын инженер |
С.Нямдорж |
Өрөмдмөл-цутгамал гадсан шонг хэвтээ ачааллаар туршсан судалгааны дүн |
7 |
Ш.Энхтөр |
Барилгын инженер |
М.Оюунчимэг |
Хүчитгэсэн төмөр бетон баганын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн судалгаа |
03 дугаар сарын 15-ны өдөр магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын II шатны шалгаруулалтыг явуулав.
Магистр оюутны эрдэм шинжилгээний хурлын Тэргүүн байрыг Архитектурын салбарын ахмад багш Ж.Гомбо удирдагчтай Архитектур мэргэжлийн магистрант Б.Жигжид “Барилга, байгууламжийн инсоляци тодорхойлох график аргачлалын нэгэн хувилбар” сэдэвт илтгэл;
Дэд байрыг Архитектурын салбарын ахлах багш А.Өэлүн удирдагчтай Архитектур мэргэжлийн магистрант С.Алтангэрэл “Архитектур дизайны урланд суурилсан сургалтын орчны судалгаа” сэдэвт илтгэл;
Гутгаар байрыг ХБОИС-ын профессор Р.Болормаа удирдагчтай Авто замын барилга мэргэжлийн магистрант Г.Намуун “Явган хүний зам, гудамж замын түвшинд явган зорчих боломжийг үнэлэх аргачлал боловсруулах нь” сэдэвт илтгэл тус тус байр эзлэв.
Доктор оюутын эрдэм шинжилгээний хурлын Тэргүүн байрыг Барилгын инженерийн салбарын дэд профессор С.Нямдорж удирдагчтай Барилгын инженер мэргэжлийн докторант Н.Одонтуяа “Суумтгай буурьт төсөллөх геосинтетик арматурчилалтай хөрсөн дэрний штампын туршилтын дүн” сэдэвт илтгэл;
Дэд байрыг Барилгын инженерийн салбарын дэд профессор С.Нямдорж удирдагчтай Барилгын инженер мэргэжлийн докторант Б.Басбиш “Өрөмдмөл-цутгамал гадсан шонг хэвтээ ачааллаар туршсан судалгааны дүн” сэдэвт илтгэл;
Гутгаар байрыг Хүрээлэн буй орчны инженерийн салбарын багш Б.Билгүүн удирдагчтай Халаалт агаар сэлгэлт мэргэжлийн докторант Н.Хангайсайхан “Улаанбаатар хот дах цэцэрлэгийн барилгын дотор агаарын чанар ба агаар сэлгэлтийн системийн ажиллагааны үнэлгээ” сэдэвт илтгэл тус тус эзлэв.
Нийт шалгарсан судлаачдадаа зорьсондоо хүрэх итгэл, зүтгэл, эрмэлзлэлээр дүүрэн байж цаашдын эрдэм судлалын ажилдаа амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.