ШУТИС, БАС-ийн Архитектурын тэнхимийн багш, МУ-ын Зөвлөх архитектор, профессор Чимидийн Дагшигдорж “Монгол Улсын гавьяат багш” цолыг хүртлээ
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төрийн дээд цол гардууллаа.
“Монгол Улсын гавьяат багш” цолыг ШУТИС Барилга, Архитектурын Сургуулийн Архитектурын тэнхимийн багш, МУ-ын Зөвлөх архитектор, профессор Чимидийн Дагшигдорж хүртлээ.
“Монгол Улсын гавьяат багш” цол хүртсэн Ч.Дагшигдорж багшийг Ректорын зөвлөл болон сургуулийн төлөөлөл хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
“Монгол Улсын гавьяат багш” цол хүртсэн Ч.Дагшигдорж таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.