“Хүрэлтогоот-2020” эрдэм шинжилгээний олон улсын хуралд Барилга Архитектурын Сургуулийн багш нар амжилттай оролцлоо
БШУЯ, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ болон ТИЗСН-ээс техник, технологийн салбарын залуу судлаачдын дунд “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлыг 16 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн “Хүрэлтогоот-2020” эрдэм шинжилгээний хурал 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд хурлын үйл ажиллагаанд 60 гаруй залуу эрдэмтэн судлаачид, албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү хуралд Барилга Архитектурын Сургуулиас Барилгын инженерийн салбарын багш С.Пүрэвдорж, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын багш С.Ууганбаяр нар амжилттай оролцлоо.
С.Пүрэвдорж, Kyushu технологийн дээд сургуулийн профессор Eiki Yamaguchiy нарын “Аркан ган гүүрийн газар хөдлөлтийн ажиллагааг тогтвор алдалтын хязгаарлагчтай сааруулагчаар сайжруулах нь” сэдэвт илтгэлээр ТЭРГҮҮН байр, С.Ууганбаяр, ДаТС-ийн багш Ч.Дашдаваа нарын “Хосолмол файбераар арматурчилсан хэт өндөр үзүүлэлттэй бетон дэрний судалгааны зарим үр дүн” сэдэвт илтгэлээр ДЭД байр тус тус эзлэв.
Багш С.Пүрэвдорж нь ИТДБ төслийн хүрээнд Ц.Цоггэрэл удирдагчтай “Монгол орны хүрээлэн буй орчин, газар хөдлөлтийн инженерчлэлийн судалгаа хөгжүүлэлт” төслөөр Япон улсын Kyushu технологийн дээд сургуулийн докторантурт амжилттай суралцсан билээ.
Барилга Архитектурын Сургуулийн захирлын зөвлөл, Эрдэм шинжилгээний албанаас амжилттай оролцсон багш нартаа баяр хүргэж цаашдын эрдэм судлалын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэе.
Мэдээ бэлтгэсэн:БАС-ЭША
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.