МЭДЭГДЭЛ : ШУТИС-ийн нийт профессор багш, ажилтан, оюутан суралцагчдын анхааралд
Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн тогломын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” 12 тоот тогтоолыг үндэслэн 11 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн нийт профессор багш нар өөрийн зааж буй хичээлийн лекц, семинар, практик, бие даалт, улсын шалгалт, дипломын ажилтай холбоотой материалуудыг оюутан, сурагцагсадад цахимаар хүргэн, заавар зөвлөгөө өгч, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахыг мэдэгдэж байна.
Энэ хугацаанд сургуулийн хэмжээнд олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон болохыг анхааруулж байна.
Жич: Магистрантуудаас авах “Гадаад хэлний нэгдсэн шалгалт” хуанлийн дагуу 2020 оны 11 сарын 14-ний өдөр цахимаар явагдана.
Сургалтын бодлого зохицуулалтын газар
2020-11-11
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.