Барилга Архитектурын Сургууль “ИННОВАЦЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААН”-ны I шатны шалгаруулалт боллоо.
Судалгаанд суурилсан их сургууль хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, ШУТИС-ийн 2030 стратеги төлөвлөгөөний “Бид шинийг санаачлагч, оюуны бүтээлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэгч энтрепренер байх” үнэт зүйлийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, профессор багш нарын шинжлэх ухаан, технологийн шинэ санааг бодит бүтээл болгоход туслах, олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор Инновацын бүтээлийн уралдааныг 2 үе шаттайгаар зарласан билээ.
Энэхүү уралдаан нь мэдүүлгээ ирүүлсэн багууд I шатанд бүтээлийн санаагаа танилцуулах, II шатад шалгарсан багууд Барилга Архитектурын Сургуулиас тодорхой хэмжээний санхүүжилт авч санаагаа бодит бүтээл болгох гэсэн дарааллаар явагдана.
10 дугаар сарын 26-ны өдөр I шатны шалгаруулалтын амжилттай зохион байгууллаа. Уралдааныг нээж БАС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа үг хэлэв. Үнэлгээний бүрэлдэхүүнд Захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Оюунцацрал, Технологи дамжуулалтын төвийн захирал Т.Ганбаатар, Технологи дамжуулалтын төвийн мэргэжилтэн Н.Бадрах, Архитектурын салбарын эрхлэгч И.Гончигбат, Барилгын инженерийн салбарын эрхлэгч Я.Дүйнхэржав, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгч С.Чулуунхуяг нар ажиллав.
Уралдаанд дараах 17 баг бүтээлийн санаагаа ирүүлсэн. Давхардсан тоогоор 58 профессор багш нар идэвх санаачилгатай оролцсон байна.
ДД |
Багийн нэр |
Багийн ахлагч |
Бүтээлийн санаа |
1 |
Геотехник ба инновац |
С.Нямдорж |
Бага оврын барилгыг хүйтний овойлтын нөлөөгөөр эвдрэх эвдрэлээс сэргийлэх асуудлыг шийднэ. Хэв гажилтад орсон гурван барилгад энэхүү аргыг амжилттай хэрэглэж үр дүн гарсан. |
2 |
Ногоон орчин |
Ж.Азжаргал |
Байгалийг ихээр бохирдуулдаг, хүрээлэн буй орчинд шингэдэггүй хаягдал шилийг дахин боловсруулж бетонд хэрэглэн импортын бүтээгдэхүүний орлохуйц барилгын гоёл чимэглэлийн материал гарган авах. |
3 |
Гэрэлт шилэн самбар |
Ч.Мягмаржав |
Гэрэлтдэг шилэн самбар. Гэрэлтдэг шилэн самбар дээр бичиж видео бичлэг хийнэ. Энэ намар туршилтын загвар хийж цахим сургалтад ашигласан. |
4 |
U&B |
А.Өэлүн |
Архитектурын зураг төслийн дадлагын дэвтэр |
5 |
U&B |
Э.Болорцэцэг |
Sketching book for architectural student. Архитектурын бакалаврын хөтөлбөрөөр сурч байгаа оюутнууд архитектурын дизайн хичээлүүдэд (I-VIII) санаа, концепц гараар зурах зориулалтаар хэрэглэх дэвтэр |
6 |
Эрүүл орчин |
Б.Сэлэнгэ |
Амьд хөрс, Бохирдол ихтэй хөрсийг эрүүлжүүлж, нөхөн төлжүүлэх арга зам |
7 |
Б хаус |
Ц.Отгонбаяр |
Гоёлын блок |
8 |
Шинэ санаа |
Ч.Оюунжаргал |
Өрхийн эдийн засгийг хэмнэх утаа багатай гэрийн зуух |
9 |
Шинэ санаа-2 |
Ч.Оюунжаргал |
Малчин өрхийн хэрэглээний хутга, хайч ирлэх, ойр зуурын төмрөөр юм хийх зориулалттай "Ишгэн точил" |
10 |
СЭХҮҮЦ |
Н.Насанбаяр |
ЭХУС-Эрчим хадгалах усан сан |
11 |
Орхон, Онги, Оюутолгой сав газрын хооронд ус дамжуулах О3 төсөл |
Н.Насанбаяр |
Онгийн голын урсцыг нэмэгдүүлж, Улааннуурыг сэргээх эко төсөл |
12 |
Eco-recycle |
Д.Сүнжидмаа |
Гэр хорооллоос гарч буй үнсийг замын суурь бэлдэх болон керамик тоосго үйлдвэрлэлд хэрэглэх боломж |
13 |
Барилгын материал |
П.Сэргэлэн |
Универсал бетон |
14 |
ҮҮЦ |
Ж.Даваацэрэн |
Үнсэн шүүгүүр материал. Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг ашиглан бохир ус шүүх шүүгүүр материал гарган авна. |
15 |
Solar |
Б.Мөнхбаяр |
Сүүдэрлэлтийн төхөөрөмж. Нарны гэрлийг үр дүнтэй ашиглах цонхны гадна болон дотор талд суурилуулах боломжтой, давхар зориулалттай шийдэл |
16 |
HVAC |
Ц.Уранцэцэг |
Зөөврийн халаах хэрэгслийн туршилтын стенд боловсруулах |
17 |
Эрүүл, тухтай орчин |
Ч.Наранцацрал |
Агаар оруулах нээлхийний шийдлүүд |
Үнэлгээний комисс Хүрээлэн буй орчинд ээлтэй инженерийн шийдэлтэй байх, Бүтээлийн өнгө үзэмж, Үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой эсэх, Шинэлэг тал, Инновацын бүтээл эсэх үзүүлэлтүүдээр дүгнэж дараагийн шатад Дэд захирал Ж.Азжаргал ахлагчтай “Ногоон орчин”, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын багш Ч.Наранцацрал ахлагчтай “Эрүүл тухтай орчин”, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ахлах багш Б.Мөнхбаяр ахлагчтай “Solar”, Архитектурын салбарын ахлах багш Ч.Мягмаржав ахлагчтай “Гэрэлт шилэн самбар” багуудыг шалгаруулав. “Гэрэлт шилэн самбар” багийн санхүүжилтийг Оношилгоо, зураг төсөл судалгааны Реконстракшн төв ивээн тэтгэхээр болов.
Идэвх санаачилгатай оролцсон нийт профессор багш нартаа баярлалаа. Цаашдын эрдэм судлалын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Дараагийн шатанд шалгарсан багуудад амжилт хүсье.
Мэдээ бэлтгэсэн: Ц.Оюунцацрал, О.Мөнхчимэг
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.