Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын улсын зөвлөгөөнд оролцлоо
“Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын улсын зөвлөгөөн”-ийг 2020 оны 10 сарын 05, 06 ны өдрүүдэд Арханай аймгийн Цэцэрлэг хотод Барилга Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төв амжилттай зохион байгууллаа.
Зөвөлгөөнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон газрын дарга нар, Барилгын хөгжлийн төвийн Захирал Ц.Амарсанаа, Тэргүүн дэд захирал Б.Ганболд, дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, Дэд захирал М.Ибрай болон бусад албаныхан оролцсноос гадна аймгуудын Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын Газар, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Барилгын материал үйлдвэрлэгчид, Их сургуулиудын төлөөлөл гээд нийт 250 гаруй хүн оролцсон өргөн хүрээтэй чуулган боллоо.
Зөвлөгөөнийг нээж БХБ-ын Яамны сайд Б.Мөнхбаатар чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, БХБ-ын Яамнаас Барилгын салбарт 2020-2024 онд авч хэрэгжүүлэх бодлого, зорилтыг танилцуулаад тулгамдсан асуудуудыг шийдэхэд чуулганаас гарах шийдвэр чухал болохыг онцлон тэмдэглэлээ.
Дараагийн мэндчилгээг Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг нар дэвшүүлж Архангай аймагт энэхүү чуулганыг зохион байгуулж байгаад талархаж буйгаа илэрхийлж, чуулганы ажилд амжилт хүслээ.
Тус чуулганаар “Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх зорилт”, “Барилгын материалын чанарт тавигдах шаардлага, анхаарах асуудал”, ”Барилгын материалын үйлдвэрлэлд тулгамдсан асуудал”, “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах” зэрэг үндсэн илтгэлүүдийг БХБЯ-ны Газрын дарга Д.Гантулга, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын ДБХГ-ын дарга Б.Жаргал, БМ-ын Үйлдвэрлэгчдийн Холбооны дарга О.Лхагвадорж, ШУТИС-ийн БАС-ын профессор Д.Сүнжидмаа нар хэлэлцүүллээ.
Эхний өдрийн үдээс хойших хуралдаанд Барилгын материал үйлдвэрлэлгчдийг төлөөлж Премиум конкрэт ХХК, “Пирамид индастри” ХХК “МАК – цемент” ХХК, Архангай аймгийн ГХБХБГ-ын дарга Г.Ренцендорж Налайхын БМҮТП-ыг дарга С.Батжаргал нарын илтгэлийг хэлэлцлээ.
Зөвөлгөөний төгсгөлийн хэсэгт “Барилгын материалын салбарт тулгамдаж буй асуудлууд” сэдвээр холбогдох мэргэжлийн байгууллагууд (Улаанбаатар Төмөр зам, Мэгэжлийн Хяналтын Газар, Ашигт Малтмал Газрын Тосны Газар)-ын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг хийсэн нь нэлээд үр дүнтэй боллоо. Танхим бүхэлдээ Барилгын материалын эрэлт, нийлүүлэлт, үнэ ханш, түүхий эдийн олзворлолт, байгаль орчин, тээвэрлэлтийн хангамж гэх мэт тулгамдсан асуудалуудын зүг анхаарлаа хандуулж, шийдвэрлэх шийдэл хайж бүтэн 3 цагийн турш зөвлөлдлөө. Хуралдааны эцэст гарах шийдвэрийн төслийг танилцуулснаар чуулганы хурлын ажиллагаа өндөрлөсөн юм.
Миний бие БАС-ийн захирлын томилолтоор зөвөлгөөнд илтгэл хэлэлцүүлэх үүрэг хүлээсэн боловч чуулганы хөтөлбөр хэдийнээ товлогдсон байсны улмаас хэлэцүүлж чадаагүй боловч санал хэлэх цагт амжуулан Барилгын материалын инженер технологийн мэргэжилтэн бэлтгэж буй өнөөгийн байдал ба бэлтгэгдсэн боловсон хүчний эрэлт нийлүүлэлтийн талаар яамны удирдлагад дуу хоолойгоо хүргэж сургууль балан мэргэжлийн багаа төлөөлж чадсан нь чуулганд биечлэн оролцсоны гол ач холбогдол боллоо.
Чуулганы дараачийн өдөр Архангай аймагт улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа бүтээн байгуулалтын ажлууд (Цэвэрлэх байгууламж, сургууль, цэцэрлэгүүд), аймгийн төвийн ойролцоох Барилгын материалын үйлдвэрүүдтэй таницсанаар зөвлөлгөөний 2 дахь өдрийн орой төлөөлөгчид буцаж чуулган амжилттай болж өндөрлөлөө.
Мэдээ бэлтгэсэн: БАС-ийн ХБОИС-ын ахлах багш Б.Буянжаргал
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.