Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж буй "Ухаалаг засаг" төслийн хүрээнд "Инновацийг дэмжих хөтөлбөр"-ийг улсын хэмжээнд зарлалаа
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж буй "Ухаалаг засаг" төслийн хүрээнд "Инновацийг дэмжих хөтөлбөр"-ийг улсын хэмжээнд зарласан байна. 
 
Таны, танай багийн шинэ санаа, инновацийн шийдэл нь шалгарсан тохиолдолд 90 сая хүртэлх санхүүжилтийг (15 багт) Дэлхийн банкны эх үүсвэрээс олгохоор болсон байна. 
 
Тус хөтөлбөрийг улсын хэмжээнд "Стартап Монгол" төрийн бус байгууллага хариуцан зохион байгуулан ажиллаж байна. 
 
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг http://www.innovathon.mn/   вэб хуудаснаас авна уу.