ИННОВАЦЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Зорилго:
Судалгаанд суурилсан их сургууль хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, ШУТИС-ийн 2030 стратеги төлөвлөгөөний “Бид шинийг санаачлагч, оюуны бүтээлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэгч энтрепренер байх” үнэт зүйлийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, профессор багш нарын шинжлэх ухаан, технологийн шинэ санааг бодит бүтээл болгоход туслах, олон нийтэд таниулан сурталчлах
Зорилт:
Уралдааны үе шат:
Загвар файлын дагуу бичсэн бүтээлийн санааны товч танилцуулгыг цахим хэлбэрээр (munkhchimeg.o@must.edu.mn хаягаар), цаасан хэлбэрээр (II-602 тоот өрөөнд) ирүүлэх
Хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг дуустал
Шалгаруулалтыг 2020 оны 10 дугаар сарын 26-ны Даваа гарагт зохион байгуулна.
Оролцогчдод тавигдах үндсэн шаардлага:
Барилга Архитектурын Сургуулийн профессор багш, судлаачдын хамтарсан баг бүтээлийн санааг боловсруулж шалгарсан багууд тодорхой санхүүжилт авч бүтээл болгох
Бүтээлд тавигдах шалгуур үзүүлэлт:
Уралдааны урамшуулал, шагнал:
Багуудын ирүүлсэн бүтээлийн санаанаас шүүгчдийн бүрэлдэхүүн 3 багийг шалгаруулж баг тус бүрд 600,000 төгрөгийн санхүүжилт олгож бүтээл хийх материал худалдан авах эрхийг олгоно.
Дараагийн шатанд шалгарсан багуудын ирүүлсэн бүтээлийг шүүгчдийн бүрэлдэхүүн уралдааны үндсэн шалгуурын дагуу үнэлж, шалгаруулна.
Жич: Шалгарсан бүтээлүүдийн зохиогчийн эрх Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-Барилга Архитектурын Сургууль болон тухайн багийн хамтын өмч (50:50) байх болно.
Зохион байгуулагч: Барилга Архитектурын Сургууль Захиргаа, Эрдэм шинжилгээний алба
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.