МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

Улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн  хугацааг сунгахтай холбогдуулан бүх шатны боловсролын байгууллага, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гарсан.

Энэ шийдвэрийг үндэслэн ШУТИС-ийн бүх шатны  сургалтын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цахимаар үргэлжлүүлэн явуулах  болсныг нийт  профессор багш, ажилтнууд, оюутан суралцагчдад анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 30 хүртэл хугацаанд нийт профессор багш нар тухайн хичээлийг судалж буй  оюутнууддаа лекц, семинар, бие даалтын даалгаврын материалуудыг цахимаар  хүргэж, заавар зөвлөгөө өгч  сургалтыг тасралтгүй үргэлжлүүлэн явуулахыг мэдэгдэж байна.  

 

ШУТИС-ийн Захиргаа,

Сургалтын бодлого зохицуулалтын газар

2020-03-20