ШУТИС-ИЙН 2019 ОНЫ ДҮРСЛЭХ ГЕОМЕТРИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

ШУТИС-ИЙН  2019 ОНЫ ДҮРСЛЭХ ГЕОМЕТРИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Дүрслэх геометрийн ШУТИС-ийн олимпиадыг 2019 оны 12 сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Олимпиадад Дүрслэх геометр хичээлийг анх удаа судлан үзэж буй 1200 гаруй  оюутныг төлөөлсөн 50 гаруй оюутан оролцож мэдлэг, оюун ухаанаа сорин өрсөлдлөө. Багш нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулах комисс  олимпиадын дүнг гаргахад:

  1-р байр B191350143  Б.Энхтүвшин,  

2-р байр    В191100714  С.Самданням, B191030206 Ж.Хишигдэлгэр,

 3-р байр      В181320152  Ч.Энхмаа, B181350255    Н.Нямсүрэн, В191350106 А.Ахтилек  нар  шалгарлаа.

Нийт оюутан суралцагчид болон олимпиадыг зохион байгуулахад  идэвхтэй оролцсон багш нартаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт ерөөе.

БАС. Архитектурын салбар

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

2019.12.07.